Пүрэвтүвшингийн Хүслэнтуяа
10 сарын 29, 2024
Цөөн хүн амтай ч залуучуудын орон гэгддэг Монгол Улсын хувьд иргэддээ чанартай боловсрол олгох нь нэн чухал билээ. Боловсролын тэгш бус байдал, хүртээмжийн асуудал хүүхдийн насан туршийн амьдралыг шийдэх үндэс суурь юм.
Мобиком корпорац хүүхэд залууст чиглэсэн далайцтай төсөл хөтөлбөр санаачлах нь олонтоо. Үүний нэг нь “Smart education” төсөл юм.
Өдгөө 4 дэх жилдээ амжилттай хэрэгжиж буй төслийн нээлтийг угтан Мобиком корпорац “Smart” үйл ажиллагааг энэ сарын 25-нд зохион байгууллаа.
Үйл ажиллагаанд ирээдүйн карьераа тодорхойлж, амьдралын гараагаа эхлэх гэж буй 700 гаруй сурагч оролцсон юм. TEDxUlaanbaatar-тай хамтарч байгаа төслийн нээлтэд оролцож буй илтгэгчдийн нэг болох монголоос анх удаа Каннын кино наадамд “Баавгай болохсон” киногоо нэр дэвшүүлсэн найруулагч П.Золжаргалын илтгэл энд ирсэн ихэнх залууст урам зориг өгчээ.
Ахлах ангийнхны хувьд мэргэжил сонголт гэх хүндхэн асуудалтай нүүр тулдаг. Тэдний нэг нь н.Эрдэнэбаатар юм. Тэрбээр Нийслэлийн ЕБС-ийн 79 дүгээр сургуулийн 12в ангийн сурагч. Түүний хувьд инженер эсвэл найруулагч болох гэсэн хоёр сонголтын дунд гацжээ.
Тэс өөр хоёр салбарыг сонирхож байгаа Эрдэнэбаатар багаасаа жүжиглэх, дуулах сонирхолтой, урлагт хайртай нэгэн байжээ. Харин том болоод инженер болох хүсэл мөрөөдөлтэй болсон бөгөөд энэ мэргэжлийг эзэмшиж чадна гэсэн итгэл дүүрэн байдаг аж.
Тэрбээр П.Золжаргалын илтгэлийн дараа мэргэжил бүхэн үнэ цэн, нийгэмд үзүүлэх нөлөөлөл өөр гэдгийг ойлгожээ. Хүн өөрийнхөө хүсэл мөрөөдлийг дагаж, хамгийн гол нь өөртөө үнэнч байх нь чухал гэдгийг найруулагч хэлж байлаа. Эрдэнэбаатарын хувьд түүний илтгэлийг сонсоод найруулагч болох хүсэл мөрөөдлөө дагахаар шийдсэнээ бидэнд хэлсэн юм.
ХҮҮХЭД НЭГ БҮРТ ИТГЭЛ НАЙДВАР ӨГӨХ ТӨСӨЛ
Цар тахлын үед гэр бүлийн орчинд нь техникийн бололцоо байхгүйн улмаас 180 мянган хүүхэд хичээлээс хоцрогдох нөхцөл байдал үүссэнийг мэргэжлийн байгууллага танилцуулж байв. Тиймээс боловсролыг тэгш хүртээмжтэй байлгаж, хүүхэд бүрийг сурч боловсрох эрхээр хангах зорилгоор Мобиком корпорацын залуус Smart education төслийг 2020 онд санаачилсан байна.
Өдгөө жил бүр 12 мянган хүүхэд төслийн үр шимийг хүртэж байгаа юм.
Хүүхэд залууст технологийн давуу талыг таниулж, боловсролтой хослуулах нь өндөр ач холбогдолтой гэдгийг төслөөр дамжуулан ойлгуулж байгаа нь “Smart Education”-ны онцлог.
Технологийн эрин зуунд өсөн торниж буй хүүхдүүдэд үүгээр нь дамжуулан чанартай боловсрол олгох нь хамгийн үр дүнтэй арга хэмээн Мобиком Корпорацын Маркетинг сурталчилгааны албаны захирал С.Батзаяа хэлж байлаа.
энэ бол хүүхэд бүрийн ирээдүйд хөрөнгө оруулалт хийх “Зүрхний төсөл” юм хэмээн С.Батзаяа захирал онцолж байлаа.
Үүгээр зогсохгүй технологи нь боловсролын тэгш хүртээмжтэй байдлыг хэвийн, тогтвортой байхад хамгийн их нөлөө үзүүлдэг байна. ТиймээсТөслийн сайн жишээ нь Улаанбаатараас 1020 км зайд орших Хөвсгөл аймгийн Ханх сум юм. "Smart education" төслийн хүрээнд тус сумын сургуулийн нэг танхимыг иж бүрэн тохижуулжээ. Ингэснээр сурагчид VR төхөөрөмж, зөөврийн компьютероо ашиглан туршилт хийх, түүхэн дурсгалт газрууд, нарны аймгаар аялах зэргээр интерактив байдлаар хотын хүүхдүүдтэй адил мэдлэгийг олж авах боломж бүрдсэн байна.
Төсөлд хамрагдсан сургуулийн сурагчдын байгалийн ухааны хичээлийн үнэлгээ өмнөх онтой харьцуулахад 24 хувиар өсжээ.
Чанартай боловсрол бол хүүхдүүдийн амьдралыг тодорхойлох үндсэн суурь юм. Иймд боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийх нь чухал гэдгийг "Мобиком Корпорац"-ын Гүйцэтгэх захирал Кожи Курушима хэлж байлаа.
Тэрбээр, “Монгол улс багшийн хомсдолтой байгаа хэдий ч хүүхдийн сурч хөгжих эрхийг хязгаарлаж болохгүй. Харин энэ асуудлыг шийдвэрлэх нэг арга нь технологийн дэвшлийг боловсролтой хослуулах явдал юм” хэмээн хэлж байлаа.
төслийн ҮР ШИМИЙГ ХҮРТЭГЧ БАГШ, СУРАГЧИД
“Smart Education” төслийн үр шимийг хүртэгчдийн нэг бол Ерөнхий боловсролын 79 дүгээр сургуулийн багш, сурагчид юм. Технологийн дэвшилтэт шийдэлд тулгуурласан интерактив хичээл сурагчдын анхаарлыг татаж, идэвх оролцоог нэмэгдүүлж байгааг багш нар хэлж байв.
79 дүгээр сургуулийн сурагч н.Сонинбаярын хувьд дижитал ангид хичээллэснээр байгалийн шинжлэх ухааны хичээлүүдийг хурдан ойлгох, VR төхөөрөмж ашиглан түүхийн хичээлийг илүү сонирхолтой байдлаар судлах боломжтой болсонд баяртай байгаагаа хэлсэн юм.
Тэрбээр энэ жил ахлах ангиа төгсөөд явах ч өөрөөс нь дооших үеийн дүү нарт нь сурах хүсэл төрүүлэх маш гоё төсөл болсон хэмээн ярьж байлаа.
Хүүхэд бүрийн суралцах, хүлээн авах чадвар өөр. н.Сонинбаярын хувьд олон дахин үзэж, сонсож байж ойлгодог ажээ. Иймд ойлгоогүй хичээлээ ухрааж үзэх, нэмэлт мэдээлэл хайх зэргээр технологийн тусламжтайгаар илүү хурдан хичээлээ ойлгодог гэсэн юм.
‘Smart Education’ төсөл хэрэгжсэнээр нэг талаараа сургуулийн орчин нөхцөл сайжирч, сурахад илүү тухтай болжээ.
Түүнчлэн багш нарын ачааллыг багасгахад тодорхой хэмжээнд хувь нэмэр оруулж байгаа ажээ. Тухайлбал, хичээлийн хөтөлбөр, агуулга боловсруулах, шалгалт авах, хичээлийн үнэлгээ хийх зэрэг ажлыг технологийн тусламжтай боловсруулж, цаг хугацаа хэмнэх боломжтой болсон байна.
ТӨСӨЛ ЖИЛЭЭС ЖИЛД БОЛОВСРОНГУЙ БОЛЖ, ХҮРЭЭГЭЭ ТЭЛЖ БАЙНА
Анх хичээлд оролцох боломжгүй хүүхдүүдэд смарт утас бэлэглэж эхэлсэн төсөл жилээс жилд өргөжин тэлж байна.
Энэ жилийн төслийн онцлог нь шалгуурт тэнцсэн 6 сургуулийн нийт 50 хүүхдийг шалгаруулж салбар, салбарын шилдэг 10 мэргэжилтэнтэй холбож, хагас жилийн хугацаанд менторлох юм байна.
Ингэснээр сурагчид дижитал ангийг хичээлийн хөтөлбөрөөс гадна хувь хүний хөгжил, карьераа төлөвлөхдөө ашиглах боломж бүрдэх юм.
Сэтгэгдэл бичих (3)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.9.40.163] ・ 7 өдрийн өмнө Хариулах
8848.mn/index/goods-list?type=tao&keyword=%E7%94%B5%E5%8A%A8%E5%B7%A5%E5%85%B7&is_search=0&searchName=%D0%A6%D0%B0%D1%85%D0%B8%D0%BB%D0%B3%D0%B0%D0%B0%D0%BD%20%D1%85%D1%8D%D1%80%D1%8D%D0%B3%D1%81%D1%8D%D0%BB
Зочин [202.9.40.163] ・ 7 өдрийн өмнө Хариулах
jp.mercari.com/shops/product/RT7Ld2uRqyAsMkv7RrQ9PC
Зочин [203.91.115.39] ・ 7 өдрийн өмнө Хариулах
jp.mercari.com/search?keyword=5G%20android%20eSim
Санал болгох
1 Гадаадад тэтгэлэгтэй суралцана гэдэг эцэг эх, хүүхдийн хамтын зорилго, төлөвлөгөө байх ёстой
2 Ж.Баатарболд: Баасан гараг, баяруудыг алгасаж эхэлсэн минь амьдралдаа хийсэн хамгийн зөв шийдвэр байсан
3 Ө.Өнөмөнх: Согтууруулах ундаа хэрэглэж стрессээ тайлах нь архины хамааралтай болж байгаагийн шинж
4 Б.Батхишиг: Хорт хавдраа даван туулсны дараа бусдад итгэл өгөхийн тулд дэлхийн 8 дахь өндөр оргилд авираад ирсэн
5 Эрчүүдийн 70 орчим хувь нь найз нөхдийн нөлөөллөөс болж архинд донтдог