Дани улс 15 наснаас доош хүүхдийн сошиал медиа хэрэглээг хориглоно

Дани Улсын Засгийн газар 2026 оны нэгдүгээр сараас эхлэн 15 нас хүрээгүй хүүхдэд сошиал медиа ашиглахыг хязгаарлахаар шийдвэрлэжээ.

Ерөнхий сайд Метте Фредериксен Данийн парламентын нээлтэд оролцох үеэрээ “Хүүхдүүд урьд нь ийм түвшинд сэтгэцийн дарамтад орж байгаагүй, сошиал медиа бидний хүүхдүүдийн хүүхэд насыг хулгайлж байна” хэмээн онцолжээ. 

Түүний хэлснээр 13–15 насныхан Facebook, Snapchat, TikTok, YouTube зэрэг платформд нэвтрэхдээ эцэг эхээсээ зөвшөөрөл авах шаардлагатай болох бол 13 наснаас доош хүүхдийн хувьд бүрэн хориглох аж.

Тус улс 2025 оны хоёрдугаар сараас эхлэн гар утасны хэрэглээг хориглох туршилтын журмыг баталсан байдаг. Журам Данийн сургууль, хүүхдийн клубүүдэд амжилттай хэрэгжиж, эцэг эх, багш нарын дэмжлэгийг авч чадсан учир дээрх шийдвэрийг гаргахаар болсон гэдгийг Ерөнхий сайд онцолсон байна.

Хүүхдийн эрхийн байгууллагууд ч уг санаачилгыг дэмжиж байгаа бөгөөд төлөөлөгч Каролин Стэйж “бид дижитал амьдралынхаа хяналтыг ашгийн төлөө том корпорациудад хэтэрхий удаан хугацаанд даатгаж ирсэн” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Холбоотой сэдвүүд

гарутас дани улс

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.