Тусгай онгоцоор ирэх иргэд 21 хоног тусгаарлагдах төлбөрөө төлж, шинжилгээ өгсөн байх шаардлагатай

Б.Баясгалан
03 сарын 26, 2020

Япон, БНСУ-аас иргэдээ татаж авах болсон талаар Улсын онцгой комиссын шуурхай штабаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ОБЕГ-ын дарга, Улсын онцгой комиссын орлогч дарга Т.Бадрал "Эхний таван удаагийн тусгай нислэгийн үйлдээд 10 хоног өнгөрч байна. Дэлхийд тархан суурьшсан 4805 иргэн Монгол Улсдаа ирэх хүсэлтээ Элчин сайдын яамд болон Дипломат төлөөлөгчийн газруудад хүргүүлсэн байна. Энэ тоо нэмэгдэх хандлагатай байна.

Дэлхийн 100 гаруй улс гадаадаас иргэдээ татаж авч байна. Австрали улс өнөөдөр Монголд суугаа 6 иргэнээ татан авлаа. Ирэх амралтын өдрүүдэд БНСУ 200 орчим иргэнээ татан авна. 

Олон удаа ярилцаж, судалгаа хийж, зөвшилцсөний үндсэн дээр бид дараагийн тусгай үүргийн нислэгүүдээ хэзээ үйлдэх вэ гэдгээ шийдвэрлэлээ. Улмаар ойрын хугацаанд гурван нислэгээр нийт 750 иргэнээ татаж авахаар шийвэрлэлээ.

  • Эхний нислэг дөрөвдүгээр сарын 02-ны өглөөнийн 08.00 цагаас Сөүл рүү
  • Дараагийн нислэг дөрөвдүгээр сарын 03-ны шөнийн 01.30 цагт Токио руу
  • Гурав дахь нислэг дөрөвдүгээр сарын 04-ний өглөө 08.30 цагаас Сөүл рүү явна.

Гадаадад байгаа 4805 хүн монголдоо ирэх хүсэлт гаргасны 50 хувь нь БНСУ-д байгаа учир Сөүлээс хоёр дахин нислэг үйлдэнэ.


Дээрх гурван нислэгээр ирэх иргэдэд тавигдах шаардлага:

- Ирээд шууд 21 хоног тусгаарлагдана. Нөхцөл байдал өөрчлөгдөж буй учир тусгаарлах хугацааг сунгасан. Иймд хувь, хувьсгалын ажлаа зохицуулна.

- 21 хоног тусгаарлах байранд байх төлбөрөө төлсөн байна

- Байгаа улсдаа шинжилгээ өгөх зайлшгүй шаардлагатай. Шинжилгээний бичгийг үндэслэж онгоцонд суулгах эсэхээ шийдвэрлэнэ" гэдгийг онцгойлон хэллээ.

Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "Улсын онцгой комиссоос гадаад руу гурван нислэг үйлдэж, иргэдээ татан авах ажлыг зохион байгуулахаар Сөүл, Токио дахь Элчин сайдыг яаманд ажиллаад эхэлсэн. Эдгээр онгоцонд яаж суух вэ гэсэн асуулт саш олон ирж байна.

Нэг зүйлийг тодотгож хэлэхэд Сөүлээс ирсэн эхний тусгай үүргийн онгоцонд бүртгүүлэхээр нийт 800 орчим хүн бичгээр хандсан. Одоо үйлдэх тусгай онгоцны 250 хүнийг энэ жагсаалтаас суулгах чиглэлийг барьж ажиллана" хэмээлээ.

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.