Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу ирэх хоёрдугаар сард БНСУ руу хоёр, Япон, Индонез руу тус бүр нэг удаа буюу нийт дөрвөн удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэхээр болсон.

Тодруулбал,

  1. Хоёрдугаар сарын 03-нд БНСУ-ын Сөүл хотоос 160 иргэн
  2. Хоёрдугаар сарын 10-нд Япон улсын Токио хотоос 160 иргэн
  3. Хоёрдугаар сарын 24-нд Туркын Истанбулаас 260 иргэн
  4. Хоёрдугаар сарын 26-нд БНСУ-ын Сөүлээс 260 иргэнээ тус тус татан авна. Эдгээр нислэгээр нийт 840 иргэн эх орондоо ирнэ.

Сөүлээс ирэх нислэгийн хувьд 11 дүгээр сард нислэг нь цуцлагдсан болон эрүүл мэндийн шалтгаантай иргэдийг хамруулна.

Истанбул, Сөүл /2021.02.26/ чиглэлээр тухайн улсаас нутаг буцах хүсэлтэй иргэд болон цөөн тооны транзит зорчигч хамруулна.

Харин Улаанбаатараас шууд болон гурав дахь орон руу зорчих, тухайн улсын хүчинтэй визтэй иргэд miat.com цахим хуудасны нислэгийн хүлээх хуудсанд бүртгүүлэх бөгөөд тухайн зорчигчийн нэр нислэгт багтсан тохиолдолд “Миат” ТӨХК-аас зорчигчтой холбогдож тийз бичнэ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.