Б.Баясгалан
04 сарын 13, 2019
Сайн дурын даатгалд даатгуулагчдийн тоо 160 орчим мянга, Албан журмын даатгалд даатгуулагчдын тоо 850 орчим мянга байгаагийн дийлэнх хувь нь идэвхтэй хөдөлмөр эрхлэх насныхан буюу залуучууд байна.
Энэ ч утгаараа нийгмийн даатгалд хамрагдахаас гадна нийгмийн даатгалын санд төлсөн шимтгэлийн дүн нь банкны үйлчилгээ авах, гадаад улс оронд зорчих виз хүсэхэд тухайн хүний орлогыг тодорхойлох баталгаа болгон ашиглах тохиолдол их байгаа юм.
Үүнтэй холбогдон гардаг нэг асуудал нь ажил олгогч нь тухайн хөдөлмөр эрхлэгчийн сар бүр авдаг үндсэн цалинг бууруулсан дүнгээс буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс нийгмийн даатгалын шимтгэл төлсөнөөр тухайн даатгуулагчийн төлсөн шимтгэл нь орлогыг нь тодорхойлох боломжгүй болох мөн нийгмийн даатгалын сангаас хүртэх үндсэн үйлчилгээ, тэтгэвэр, тэтгэмжийн дүнд сөргөөр нөлөөлдөг.
Иймд даатгуулагч, Та ажил олгогчоос таны нийгмийн даатгалын шимтгэлийг үнэн зөв, хугацаанд нь төлж байгаа эсэхийг дараах гурван аргаар шалгаарай.
Шилэн данс Байгууллага Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн мэдээлэл Иргэн өөрийн регистрийн дугаараар цахим санд нэвтэрч авах мэдээлэл хэсгээс нийгмийн даатгалын ямар үйлчилгээ та авснаа мэдэх, шалгах боломжтой.
Даатгуулагчийн болон ажил олгогчийн тодорхойлолт шалгах бол ЭНД дарна уу.
Эх сурвалж: НДЕГ
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.