НДЕГ харааны бэрхшээлтэй 2 иргэнийг ажилд авлаа

Х.Оргил
07 сарын 27, 2018

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн санхүүгийн асуудлыг шийдвэрлэх, хөдөлмөрлөх хүсэл зорилгыг нь дэмжих, байнгын ажлын байр бий болгох зорилгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих” хөтөлбөрийг жил бүр хэрэгжүүлдэг. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Нийгмийн даатгалын ерөнхий газар харааны бэрхшээлтэй хоёр иргэнийг ажлын байраар хангаж нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж байна.

Харааны бэрхшээлтэй хоёр ажилтан нийгмийн даатгалтай холбоотой бүхий л хууль журмыг нарийвчлан судалж, холбогдох мэдээллийг өгөх сургалтанд суусан ажээ. Тэд өнөөдрөөс эхлэн тус газрын лавлах  дугаарын утсанд ирсэн иргэдийн асуултад хариулт өгч ажиллах юм.

Холбоотой сэдвүүд

ндег нийгмийн даатгал

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.