Сэрэмжлүүлэг: Хөдөлмөрийн дэвтрийг хуурамчаар үйлдэж ашиглах, зарах хууль бус үйлдлүүд гарч байна

Б.Баясгалан
05 сарын 09, 2021

Иргэнд нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тогтоох чиг үүргийг нийгмийн даатгалын байгууллага эрхлэн гүйцэтгэдэг. Тэтгэвэр тогтоолгох иргэний ажилласан жилийг тогтооход бүрдүүлэх баримт бичгүүдийн нэг нь хөдөлмөрийн дэвтэр юм. 

Сүүлийн үед хөдөлмөрийн дэвтрийг хуурамчаар үйлдэж ашиглах, зарах зэрэг хууль бус үйлдлүүд гарч байна. Хөдөлмөрийн дэвтрийг хууль бусаар олж авах, ашиглах, хуурамчаар үйлдэх нь Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлд заасан “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэрэг бөгөөд иргэд та бүхэн энэ гэмт хэргийн үйлдэгч, оролцогч, хохирогч болохоос өөрсдийгөө болон бусдыгаа хамгаалж, сонор сэрэмжтэй байцгаана уу.

Нийгмийн даатгалын байгууллага нь энэ хууль бус үйлдлийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, хариуцлага хүлээлгэх зорилгоор Хууль, хяналтын байгууллага, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Архивын ерөнхий газар зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа болно.


Нийгмийн даатгалын ерөнхий газар

Хяналт шалгалтын газар

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.