Альгирмаагийн Энэрэл
08 сарын 13, 2022
Судлаачид мөөг нь хоорондоо ярилцах чадвартай болохыг олж тогтоожээ. Тэдний үзэж буйгаар мөөгнүүд 50 орчим үгийн сантай гэнэ.
Сүнс мөөг (Omphalotus nidiformis), эноки мөөг (Flammulina velutipes), салаа заламгайт мөөг (Schizophyllum commune) болон катерпиллар мөөг (Cordyceps militaris)-н гэсэн дөрвөн төрлийн мөөг дээр судалгаа явуулжээ. Сонирхолтой нь, мод боловсруулдаг мөөгөнцөр модтой харьцах үед импульс нэмэгддэг нь цахилгаан дохиогоор дамжуулан хоол хүнс, гэмтлийн талаарх мэдээллийг дамжуулдаг болохыг тогтоожээ.
Royal Society Open Science-аас нийтэлсэн судалгаанд туршилтын багийн эрдэмтэн Эндрю Адамацки “Цахилгаан идэвхжлийн огцом өсөлтийг мөөгөнцөр мицелийн сүлжээнд мэдээлэл дамжуулах, боловсруулахад ашигладаг гэж үзвэл бид өргөсийг үг болгон бүлэглэж, хэл шинжлэл, мэдээллийн нарийн төвөгтэй байдлын шинжилгээ хийдэг. Мөөгөнцрийн үгийн уртын тархалт нь хүний хэлтэй таарч байгаа нь харагдсан. Мөөгөнцөрийн цахилгаан холбоог судлах нь дөнгөж эхэн үедээ л явж байна." хэмээн ярьжээ.
Дашрамд дурдахад зөвхөн мөөг ч бус бүхий л амьд организм цахилгаан/соронзон дохиогоор дамжуулан хоол хүнс, аюул, гэмтлийн талаарх мэдээллийг хоорондоо дамжуулдаг болохыг судлаачид тогтоосон байдаг. Ийм ч учраас соронзон технологийн судалгаа хөгжүүлэлт хэрэглээ нэмэгдсээр байгаа аж.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.