Хиймэл оюун ухаан ашиглан алдартнуудтай ярилцах боломжтой боллоо

Билли Айлиштэй ярилцаж, Брэд Питтээр цаг агаарын мэдээгээ уншуулж, Ариана Грандегаар өглөө сэрээлгэхийг та мөрөөдөж байсан уу? Тэгвэл одоо энэ бүхэн боломжтой боллоо. 

Дэлхийн анхны хиймэл оюун ухаан aiWare үйлдлийн системийг бүтээгч Веритон компани энэ долоо хоногт дахин нэг шинэ платформыг дэлхий дахинаа танилцууллаа. Уг платформ нь Marvel.ai нэртэй ба алдартнуудын дуу хоолойг хиймэл оюун ухаанд суулган хөрвүүлэх юм. Энгийнээр алдартнууд Веритонд тодорхой хэмжээний төлбөр төлөөд өөрийнхөө виртуал дуу хоолойгоо бүтээлгэнэ гэсэн үг. 

Marvel.ai  нь алдартан, инфльюнсерүүдэд аудио контентоор мөнгө олох өөр нэгэн сувгийг нээж өгч байгаа юм. Веритоний мэдээллэснээр, тоглолт хийх, нэвтрүүлэгт оролцох, ярилцлага өгөх зэргээр цагаа үрэх шаардлагагүйгээр ийнхүү хиймэл оюун ухааны тусламжтайгаар олон газар нэгэн зэрэг байх боломжтой боллоо гэжээ.

Нөгөө талаас, шүтэн бишрэгчид нь ч хайртай уран бүтээлч, шүтээнийхээ цахим хувилбартай өдөр болгон ярилцаж, хамт байх  нэгэн гайхалтай нээлт ийнхүү тун удахгүй зах зээл дээр гарахаар боллоо.



Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.