Альгирмаагийн Энэрэл
01 сарын 10, 2024
Архинд донтох эмгэгийг эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээс гадна эмчийн зааврын дагуу удаан хугацаанд эм ууж эмчлэх боломжтой. Архинд донтох эмгэгийн эмчилгээний талаар Аддиктологийн төвийн Үзлэгийн их эмч, АУ-ны магистр, зөвлөх эмч С.Мөнхтуяа ингэж зөвлөж байна.
"Монгол Улсын хуульд ч бий, 2 хувиас дээш алкохол агуулсан бол согтууруулах ундаанд тооцно.
Архинд донтох гэхээр ганц архийг л боддог. Хүмүүс өөрсдийгөө "Би пивонд дуртай", "Би винонд дуртай" гэж ярьдаг. Пиво, виног ч нэг сарын хугацаанд эмх замбараагүй хэрэглэх юм бол их хурдан архинд донтох эмгэгтэй болдог.
Мөн хүйсийн ялгаа их байдаг. Ялангуяа эмэгтэйчүүд илүү хурдан архинд донтдог. Эдгэрлийн байдал ч илүү хүнд байдаг. Насны байдлын тухайд төв мэдрэлийн систем бүрэн гүйцэт хөгжөөгүй залуу хүүхдүүд, өсвөр насныхан, 20-с доош насныхан илүү донтдог. Хэдий эрт архийг амсана, төдий чинээ хурдан архинд донтох эмгэгт өртдөг.
Архигүй Монгол хөтөлбөр ТББ Энэтхэгээс Alkoabuse Diz эм оруулж ирдэг. Энэ эм нь гаж нөлөөгүй, эмийн ургамалтай, ганга өвс орсон. Уухад хялбар, амт шимт байхгүй, тун хэмжээ нь Монгол хүнд тохирсон эмүүд авч ирдэг. Энэ эмийг хэрэглэх тохиолдолд эмчээс заавар аваад, удаан хугацаанд хэрэглэнэ. Гурван жилийн турш архи хэрэглэхгүй байхыг өвчин намдлаа гэж л үзэхээс биш, цаанаа сэдрэл явагддаг.
Зарим хүмүүс өвчин нь сэдэрчихвэл зөвхөн тэр эмээс боллоо гэж ойлгодог. Гэтэл эмээс биш өөрийнх нь барих дэглэмээс болж эргэж сэдэрдэг. Сэдэрч байгаа бол эргээд л эхнээс нь хордлогоо тайлуулж, эмнэлэгт хэвтээд эмчилгээ хийлгэх ёстой" гэлээ.
Сэтгэгдэл бичих (4)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [66.181.179.66] ・ 2024.07.03 Хариулах
Эм тодорхой хугацааны асуудал. Архинд донтох өвчнөөс ангижирах явдал нь насан туршдаа өөртөө хяналт тавьж амьдрах явдал юм
Зочин [59.153.114.63] ・ 2024.07.02 Хариулах
Хэвтэн эмчлүүлэх талаар мэдээлэл авъя.
Зочин [122.201.31.22] ・ 2024.03.24 Хариулах
Хэвтэж эмчлүүлэх талаар мэдээлэл авъя.
Зочин [202.126.91.244] ・ 2024.07.02 Хариулах
Vne hed yum
Санал болгох
1 Монголын анхны ногоон барилга ХААН Банк цамхагт юу болдог гээч?
2 ХААН Банкны ЮнионПэй картын 5%-ийн буцаан олголттой аян эхэллээ
3 Д.Отгонбаатар: Туулга бол өвчнийг хурааж, биеэс нэг мөр зайлуулдаг эмчилгээ
4 21 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН ТУРШЛАГА: Хүүхдийн бие даах чадвар эцэг эхийн итгэл, зөв оролцоогоор төлөвшинө
5 Би нэг удаа #16: Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх гэж тусдаа ойлголт байхгүйг ойлгуулахыг хүсдэг