УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн барьсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Авилгын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.

Эцсийн найруулга дээр санал хэлэх гишүүн байсангүй.

Хууль зүйн байнгын хорооноос хуулийг баталсан өдрөөс хүчин төгөлдөр болгох санал оруулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн 82.1 хувь дэмжлээ.

Хуулийн төслийг бүхэлд нь батлая гэсэн саналын томьёоллоор санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн 85 хувь дэмжиж, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдлаа.

Мөн Прокурорын тухай хуульд болон Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах саналыг гишүүдийн олонх дэмжиж батлагдлаа.

Чуулганы хуралдааныг бүрэн эхээр нь эндээс үзнэ үү.


УИХ-ын ээлжит бус чуулган хаалтаа хийлээ.