П.Мөнгөнсор
11 сарын 30, 2023
Ялгаатай хэрэгцээтэй суралцагчдад боловсрол эзэмшихэд тулгарч буй асуудал, бэрхшээл, шийдвэрлэх арга замыг тодорхойлох, боловсролын болон дэмжих үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилготой чуулган болж байна.
Монгол Улсад 2022-2023 оны хичээлийн жилийн статистикийн мэдээгээр ерөнхий боловсролын тусгай /хуучин нэршлээр/ 6 сургуульд 1,696 сурагч 577 багш ажилтан, тусгай 2 цэцэрлэгт 265 хүүхэд, 139 багш ажилтан ажиллаж байна. Харин Ерөнхий боловсролын 859 сургуульд 5673 хөгжлийн бэрхшээлтэй сурагч, 1,413 цэцэрлэгт 1498 хүүхэд боловсролын үйлчилгээнд хамрагдаж байна.
Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль нь хүүхдийн онцлог, ялгаатай хэрэгцээнээс үл шалтгаалан хүүхдэд боловсрол эзэмших нөхцөлийг бүрдүүлэх үүрэг хүлээсэн. Суралцагчид хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх, ялгаатай хэрэгцээг хангах түгээмэл загвар, сургалтын тохирох хэрэглэгдэхүүн бүхий орчныг тохижуулах, ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулах, сургалт зохион байгуулах зэрэг тэгш хамруулах боловсролын чиглэлээр хэрэгжүүлэх олон үйл ажиллагаа хууль эрх зүйн шинэ орчны хүрээнд бүрдсэн.
Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль дэмжих үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг нь холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд тусгай цэцэрлэг, сургуулиудад ногдож байгаа тул энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа юм.
хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах хөгжлийнбэрхшээл чуулган
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.