Хүн амьдралынхаа 90 орчим хувийг дотоод орчин буюу ажлын байр, гэрийн нөхцөлд өнгөрүүлж дотоод орчны агаараар амьсгалдаг.

Манай улсад ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр 2008 онд хийсэн дотоод орчны агаарын чанарыг үнэлэх судалгаагаар дотоод орчны агаарын чанарт түлш болон сууцны төрөл нөлөөлж байгаа нь тогтоогджээ. 

Том болон нарийн ширхэглэгт тоосонцрын дундаж агууламж түлш болон орон сууцны төрлөөс үл хамааран хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлэх хэмжээнд байсан бол түүхий нүүрс түлсэн гэр, галладаг байшин амьдардаг өрхийн дотоод орчны хүхэрлэг хий, азотын давхар ислийн дундаж агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр байсан байна. Тус судалгааны үр дүнгээр дотоод орчны агаарын чанарыг сайжруулах зайлшгүй шаардлагатайг зөвлөжээ.

Дотоод орчны агаарын бохирдлын эх үүсвэр:

Дотоод орчны агаарыг бохирдуулж байгаа эх үүсвэрт гадаад орчны агаарын бохирдол, гэрт гал түлэх, эрүүл ахуй, ариун цэврийн хангалтгүй байдал, тамхины утаа, барилгын материал болон тавилга, тамхины утаа, агааржуулалт зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг. Эдгээр  дотоод орчны агаарыг бохирдуулагч эх үүсвэрүүдээс бий болсон нүүрстөрөгчийн дутуу исэл, азотын давхар исэл, тоосонцор, дэгдэмхий органик нэгдлүүд зэрэг бохирдуулагч бодисууд нь арьс, амьсгалын замаар хүний биенд нэвтэрч уушигны хатгалгаа,  бага жинтэй төрөлт, уушгины хавдар үүсэхэд нөлөөлөх хүчин зүйл болдог.

Амьсгалаар ордог тоосонцор: Тоосонцрын диаметр 10 микроноос бага хэмжээтэйг амьсгалааар ордог тоосонцор гэдэг бөгөөд эдгээр нь харилцан адилгүй эрүүл мэндийн сөрөг нөлөөлөл үзүүлдэг. 

PM2,5 болон PM10 нь амьсгалаар ордог тоосонцрууд бөгөөд тэдгээрийн диаметр нь хэт бага учраас амьсгалын дээд замаар нэвтрэн орч, уушигны цулцанд хүрч удаан хугацаагаар байдаг. Түүнчлэн нарийн ширхэглэгт тоосонцрууд нь олон төрлийн химийн элемент агуулдаг учраас төрөл бүрийн хавдар үүсгэх магадлалтай.

Нүүрстөрөгчийн дутуу исэл: Түлшин дэх нүүрстөрөгч бүрэн шатаагүй үед үүсдэг. Нүүрстөрөгчийн дутуу исэл уушгиар дамжиж, цусны урсгалд орж, эсэд хүчилтөрөгчийг зөөвөрлөдөг гемоглобинтой нэгдэн “Карбоксигемоглобин” гэдэг нэгдэл үүсгэдэг. Иймээс хүний бие махбоди, эдэд очих хүчилтөрөгчийн хэмжээг багасгадаг. 

Зүрх судас, амьсгалын замын архаг хууч өвчтэй хүмүүс, нярай хүүхдүүд нүүрстөрөгчийн дутуу исэлд илүү өртөмтгий байдаг. 2014 онд хийсэн судалгааны үр дүнгээр нүүрсний дутуу шаталтаас үүсч байгаа бохирдуулагчид нь дутуу төрөлттэй хамааралтай байгааг тогтоожээ.

Тамхины утаа: Тамхины утаа нь дотоод агаарын бохирдлын нэг гол хүчин зүйл юм. Агааржуулалт, агаарыг шүүх зэрэг нь дангаараа буюу хосолсон ч дотоод орчин дах тамхины утаанд өртөх өртөлтийг зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл бууруулах боломжгүй.

Нийслэлийн дотоод орчны агаарын бохирдлын агууламжийн хэмжээ нь халаалтын төхөөрөмж, тамхидалт зэргээс голчлон хамаардаг байна. Сүүлийн үед хийгдсэн судалгаагаар 2 өрх тутмын 1-д тамхи татдаг хүн амьдардаг гэсэн дүгнэлт гарсан байна.  

Дотоод орчны агаарын бохирдлын хэмжээ нь  өвлийн улиралд тамхи татдаггүй орчинд бага байна. Иймээс гэртээ галладаг, тамхи татдаг тохиолдолд эрүүл мэндэд учрах сөрөг төдий их байна гэсэн үг юм. Тамхины утаа нь бүх насны хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх ба тухайлбал эцэг эх нь тамхи татдаг хүүхэд хатгалгаа, гуурсан хоолойн багтраа, ханиалга, амьсгаадах, амьсгал давчдах буюу багтраа, дунд чихний үрэвсэл болон насанд хүрсэн хойноо зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэл илүү байдаг.

Барилгын материал болон бусад эд зүйлсээс ялгарах химийн бодисууд: Тохилог сууц ялангуяа орон сууцны агаарын бохирдлын гол эх үүсвэрт орчин үеийн барилгын материал, дотоод засал чимэглэл, тавилга болон ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүд ордог. Барилгын материал, дотоод засал чимэглэлд ашиглаж буй материал болон бусад эд зүйлсээс агаарыг бохирдуулдаг олон хортой дэгдэмхий органик нэгдлүүд байдаг. 

Ацетон, метил,бензол, толуол, үнэрт нүүрстөрөчид, альдегид, кетон зэрэг нэгдлүүд үүсдэг ба эдгээр нь хурц нөлөөлөл буюу нүд загатнах, амьсгалын замын эмгэг, толгой өвдөх, ханиалгах зэрэг шинж тэмдгүүд үүсгэдэг бол архаг нөлөөлөл буюу элэг, бөөр, цусны эргэлтийн болон төв мэдрэлийн тогтолцоог гэмтээх сөрөг нөлөөлөл үзүүлдэг байна.

 Барилгын материал болон бусад эд зүйлсээс ялгарах химийн бодисууд

Материалын нэр
Материалаас ялгарах бодисын нэр
1.      
Винил хавтан болон тааз
Фталат эфир
2.      
Хулдаас
C5-C11 альдегид болон хүчлүүд
3.      
Гуалин зүсэх хавтан
Формальдегид ба, бусад альдегидууд, кетоны нэгдэл
4.      
Цахилгаан кабел
Ацетон, диметилбензол
5.      
Хивс
Стирол
6.      
Будаг
Этилен гликол,
7.      
Будаг шингэлэгч
С7-C12 алканууд
8.      
Будаг арилгагч
Метилен хлорид
9.      
Цавуу
Бензол, алкил бензол
10.  
Чигжээс
Кетон, эфир, гликол
11.  
Цэвэрлэгч
Төмрийн хүдэр

Шинээр баригдсан буюу засвар хийгдсэн барилгын лакадсан материал, хулдаас, цавуунаас ойролцоогоор 6 сарын турш химийн нэгдлүүд ялгардаг. Тийм учраас орон байрны агаарт элдэв агууламж өндөр байдаг. Эдгээр нь оршин суугчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх боломжтой бөгөөд энэхүү нөлөөллийн дүн гарах эрүүл мэндийн үр дагаврыг анагаах ухааны нэршлээр “барилгын өвчин“ гэж нэрлэдэг. 

Химийн хорт болон аюултай бодис агуулсан түүхий эд, материал ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа бол жилд 1-ээс доошгүй удаа ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг тус тус хийлгэж байхаар заасан нь ажиллагсдыг ажил мэргэжлийн улмаас тэдгээр хортой нөлөөллөөс сэргийлэх эрх зүйн орчин болж байна.

Гэтэл орон сууцыг шинээр барьсан болон өөрчлөн засварласан барилгыг ашиглалтанд оруулахын өмнө дотоод орчны агаарын чанар болон бусад үнэлгээ хийх талаар эрх зүйн орчин бүрдээгүй байна. Ийм үнэлгээ хийгдэхгүй байгаагаас оршин суугчид тэдгээр барилгын материалаас ялгарах хортой нөлөөлөлд өртөх эрсдэлд байгааг НЭМҮТ-ийн судлаачид батлан өгүүллээ.

Богино болон урт хугацаанд хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл

Бодисын нэрХордох замуудХурц хордлогын үед илрэх шинж тэмдгүүдЭрүүл мэнд үзүүлэх нөлөөлөл
1БензолАмьсгалын зам, залгих, арьс ба нүдэнд хүрэхНүд, арьс, хамар, хоолой үрэвсэх; толгой өвдөх, дотор муухайрах, хөл гуйвах, стрессэд орох; хоолонд дургүй болох, арьс хавагнах, ядрах.

 
Цочмог лейкеми
Генийг хордуулах
2Формальдегид

Амьсгалын зам болон  арьс салстад хүрэх

Нүд, хамар, хоолой үрэвсэх,  ханиалгах, нулимс гоожих

 
Мэдрэхүйн үрэвсэл
Хамрын хавдар
3Трихлорэтилен

Амьсгалын зам,  арьсанд шингэх, арьс ба нүдэнд хүрэлцэх, залгих

Нүд, арьс цочрох;  толгой эргэх; харааны эмгэг өөрчлөлт, ядрах, чичрэх, дотор муухай оргих, бөөлжих; үрэвсэх; зүрхний хэм алдагдах, бие чилэх, бадайрах;  элэг гэмтэх;Төв мэдрэлийн системийг гэмтээх, элэг  хавдар
4ФенолАмьсгалын зам, арьсаар нэвчих, залгих, арьс ба нүдэнд хүрэхНүд, хамар, хоолой үрэвсэх; хоолонд дургүй болох, жин хасагдах, бие сулрах, булчин өвдөх, бие өвдөх, шээс бараан гарах, арьс хөхрөх, элэг, бөөр гэмтэх, арьс түлэгдэх, арьс үрэвсэх, арьсан дээр бараан өнгийн нөсөө үүснэ, чичэргээ, татвалзах, татганахЭлэг, бөөрийг гэмтээх, мэдрэлийн эсийг хордуулах
5СтиролАмьсгалын замЛейкеми, лимфома, цагаан эсийн генийн гэмтэл, лимфоцит, нойр булчирхайн болон улаан хоолойн хавдар
6Толуол

 
Амьсгалах, залгих, арьс ба нүдэнд хүрэхНүд, хамар, хоолой үрэвсч толгой өвдөх, эргэх болон хордлогын бусад шинж тэмдгүүдОй санамж муудах, анхаарал сарних зэрэг мэдрэлийн системд сөргөөр нөлөөлөх, өнгө ялгах, сонсох чадвар муудах
71,2 ДихлорэтанАмьсгалын зам, залгих, арьс ба нүдэнд хүрэлцэхНүд, арьс улайх, амьсгалын замын эрхтнүүдийг цочроохТөв мэдрэлийн систем болон элгийг хордуулна
8ДихлорметанАмьсгалын зам, залгих, арьс ба нүдэнд хүрэхСэтгэцийн  өөрчлөлтийн шинж тэмдгүүд илэрнэ