“Улаанбаатарт үйлдвэрлэв-2017” үзэсгэлэн худалдааг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулж, шилдэг үйлдвэрлэл эрхлэгчдийг тодрууллаа. Үзэсгэлэн худалдаанд нийслэлд жижиг, дунд үйлдвэр эрхэлдэг 111 аж ахуйн нэгж оролцож, шилдэг үйлдвэрлэл эрхлэгчээр “Мон ланс” ХХК, “Монгол шаглаа” ХХК-ийн хамт олон шалгарсан байна.