Австралийн Сидней хотод эмээтэйгээ дэлгүүр хэсч явсан зургаан настай охин хараагүй болох шахжээ. Уг үйл явдал энэ сарын 8-ны өдөр болсон аж. Тухайн өдрөөс 3 хоногийн өмнө Сесилиа Чан охины төрсөн өдөр тохиосон учраас охин ягаан өнгийн футболк худалдан авахыг хүсчээ. 

Эмээ нь өлгөсөн хувцасуудаас нэгийг онцлон дэгээнээс нь огло татсан байна. Харамсалтай нь түүний зээ охин тэнцвэрээ алдан унахад баруун талын нүдний дээд зовхи нь өлгүүрт өлгөгдөн унажээ. Охин гэнэтийн хүчтэй өвдөлтөө тэсэлгүй уйлж, хүүхдийн эмнэлэгт яаралтай тусламж үзүүлэхээр авч явсан аж. “Энэ үйл явдал гэнэтийн ба хэдхэн хормын дотор болсон. Cесилиа огт гүйгээгүй бас дүрсгүйтээгүй. Эмээ нь хэдий анхааралтай байсан ч гэсэн болсон үйл явдлыг урьдчилан сэргийлэх боломжгүй байсан” гэж Сесилийн ээж Жилл Хуан nine.com.au-д ярьжээ.

Охины нүдийг аврахын тулд 4 цагийн турш мэс засал хийсэн байна. Харамсалтай нь түүний нүдний зовхи тасрахад баруун нүдний залгуур дахь зарим мэдрэлийн булчин болон булчирхай нь гэмтсэн гэнэ. “Азаар түүний нүдний цөцгий нь гэмтээгүй. Гэсэн хэдий боловч хараа нь хэвийн болоход нилээд хугацаа шаардлагатай” тухай ээж нь нэмж хэлсэн байна. Хуан нь Австралийн өдрийн сонинд охиноо “хөөрхөн, аз жаргалтай” охин хэмээн тодорхойлон бөгөөд Кмарт дэлгүүрийн хүүхдийн тасгийн хувцасуудын тавиуруудыг хүүхдэд аюулгүй болгохын төлөө компанит ажил эхлүүлжээ. 

Кмарт-д гэмтсэн анхны хүүхэд нь Сесилиа биш ба 2018 оны 7 дугаар сард ой найман сартай хүүхэд дэлгүүрийн төмөр өлгүүрт нүдээ сүлбэсэн хэрэг бүртгэгдэж байжээ. 


Эх сурвалж: https://nextshark.com/