Монголдоо тэргүүлэгч Номин Холдинг ХХК нь Солонгосын Лотте Март-тай хамтын ажиллагаа эхлүүлэх гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа. Энэ талаар ирэх жилийн эхний хагаст Улаанбаатарт анхны дэлгүүрээ нээхээр төлөвлөж байгаа талаар "Lotte Shopping Co" компани мэдээлсэн байна. 

Лотте Март компанитай Номин холдинг компани дараах үндсэн 2 чиглэлд хамтран ажиллах юм. Энэ нь Лотте Мартын бараа, бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд онцгой эрхтэйгээр буюу дистрибьюторын гэрээгээр худалдаалах мөн Лотте Мартын үйлчилгээний стандарт, дэлгүүрийн удирдлагын менежмент зэргийг Номингийн сүлжээ дэлгүүрүүдэд нэвтрүүлэх франчайз гэрээ юм.

Лотте Группын үйл ажиллагааны 41 хувийг жижиглэн худалдааны салбар бүрдүүлдэг. Гадаадын болон дотоодын зах зээлд Лотте Мартын 293 салбар дэлгүүр үйл ажиллагаагаа явуулдаг ажээ.Тухайлбао Вьетнам, Индонези зэрэг улсуудад 174 дэлгүүр үйл ажиллагаа амжилттай явуулж байна. 

Лотте Март нь 2018 оны сүүлээр Азийн №1 Дистрибьютор компани болохоор зорьж байна.