Та инженер, эдийн засагч, эсвэл бодлогын шинжээч аль эсвэл шинээр гарч ирж байгаа хурдан хөгжиж байгаа ч ихээхэн сахилга бат шаардсан мэргэжилийг хүсч байна уу? Хэрвээ тийм бол Колорадо мужийн Уул Уурхайн Сургууль (Colorado school of Mines) танд энэ боломжийг олгоно.

Та Сансарын уурхайчны мэргэжлийг эзэмших боломжтой. Бид тоглож байна уу гэж үү? Үгүй ээ, бид тоглоогүй. Ус олборлох, ашигт малтмал эсвэл метал болон эрдэсүүдийг сансарын гаригаас олборлоно гэдэг хол сонсогдож байгаа ч энэ нь ойрын 10 жилд тохиох боломжтой. Колорадогийн Уул Уурхайн Сургуулийн “Сансарын нөөц” сургалт нь тодорхой ойлголттой болоход тусална. “Сансарын нөөц судлал нь сансарын орон зайд байгаа нөөцийн хэмжээг тодорхойлж, тэдгээрийг хэрхэн олборлох, задлах, ашиглах арга замыг багтаана,” гэж Др. Анжела Абдуд-Мадрид, Сансарын нөөц ба судалгааны төвийн захирал, Колорадогийн Уул Уурхайн Сургуулийн Механик Инженерчлэлийн салбарын профессор, Digital Trend-д мэдээлсэн байна. 

Тус курст суралцаж буй оюутнууд нь баклавр, магистр, докторын зэрэг авах боломжтой. Энэ курс нь Сар, Марс болон сансарын гаригуудад хайгуул, олборлолт, ашиглалтын талаар судлах гэнэ. Тус курст төрөл бүрийн уул уурхай, сансрын компаниудын зочин илтгэгч нарыг урьж оролцуулах юм байна.


Эх сурвалж: Digitaltrends