Х.Баасанжаргал: Боловсролын жил биш, замын жил болгохоор төсвийг өөрчилжээ

Засгийн газраас 2026 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барьсан бөгөөд Төсвийн байнгын хороо ажлын хэсэг байгуулан ажиллаж байнгаа билээ. Энэ ажлын хүрээнд төсвийн зарим хөрөнгө оруулалтыг хасч, шинээр нэмэх өөрчлөлтүүд ороод байгаа юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр “2026 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барьсны дараа Төсвийн байнгын хороо ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Гэхдээ энэ ажлын хэсэг ямар хөрөнгө оруулалтыг хаанаас хасаад хэнд шилжүүлж байгаа нь тодорхойгүй байсаар өчигдөр орой л задлаа. Энэ удаа зөвхөн хөрөнгө оруулалттай холбоотой төсвийн талаар саналаа хэлэхэд, өмнө нь би ‘тойргийн хөрөнгө оруулалт’ нэрээр тойргоо усалдаг байдлыг эсэргүүцэж байсан.Гэтэл энэ байдал засагдаагүй төдийгүй зүсээ хувилгаад ‘бүсийн хөрөнгө оруулалт’ нэрээр гишүүд сайд нартайгаа ярих, тохирох мөнгө болж хувирчээ.

ХАСАГДСАН хөрөнгө оруулалт

  • 28 сургууль, 6 дотуур байр, 6 их, дээд сургуулийн хөрөнгө оруулалт — 33.5 тэрбум төгрөг
    (МУИС-ийн ХЗС, ШУТИС-ийн төслүүд багтсан)

  • Шүүхийн цахимжуулалттай холбоотой тоног төхөөрөмж — 844 сая төгрөг

  • Дүүргийн шүүх, прокурорын нэгдсэн байр — 6.4 тэрбум төгрөг
    (Эдгээр барилга 2013 оноос хойш 12 дахь жилдээ баригдаж байгаа)

  • Зургаан аймгийн дулааны станцын хоёрдугаар хэлхээ — 2.6 тэрбум төгрөг

НЭМЭГДСЭН хөрөнгө оруулалт

  • “Бүсчилсэн хөгжлийг дэмжих төсөл, арга хэмжээ” — 224 тэрбум төгрөг (96 тэрбумыг 2026 онд санхүүжүүлэх)

  • Ховд аймгийн төвийн авто зам — 10 тэрбум / 3.3 тэрбум

  • Баянхонгор–Архангай, Чулуут сум хүртэлх авто зам — 45.8 тэрбум / 15 тэрбум

  • Ховд аймгийн Зэрэг сумын Бизнес инкубатор төв — 5 тэрбум / 1.8 тэрбум

  • Их Тамир–Тайхар чулуу чиглэлийн 3.2 км авто зам — 5.8 тэрбум / 1 тэрбум

  • Сүхбаатар, Баруун-Урт дахь аудитын барилга худалдан авах — 1.3 тэрбум төгрөг

Холбоотой сэдвүүд

боловсрол сургууль

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.