Унших нь агуу философич, түүхч, үе үеийн удирдагчдаас шинэ зүйлийг сурч, олж мэдэхэд тусалдаг ур чадвар юм. Пауло Коэльо тэдгээр агуу төлөөлөгчдийн нэг юм. Харин түүний «Алхимич» ном бол бидний сэтгэл зүрхэнд томоос том ул мөр үлдээдэг шилдэг номуудын төгс үлгэр жишээ юм. Тиймээс энэ нийтлэлд бид танд тус болохуйц амьдралын хэд хэдэн сургамжийг цуглуулсан юм. 


1. Бид бүгд алхимич нар учир төгс төгөлдөр амьдралыг бүтээж чадна.

Бидний хүсэл, бодол дээр тулгуурлан амьдралаа тэгээс эхлэх бол жинхэнэ ид шид юм. Үүнийг амжилттай хийж чадсан хэр олон хүн байна вэ? Маш цөөн. Гэхдээ энэ боломж бүх хүний өмнө нээлттэй. Хамгийн гол нь түүнийг эхлэх нь чухал.


2. Заримдаа таны хайж байгаа зүйл хайж эхэлсэн газарт тань байдаг.

Бид амжилтад хүрэхээр явж байх үедээ зарим чухал деталиудыг алгасдаг. Заримдаа бидний хичээнгүйлэн хайж байсан зүйл үргэлж бидний хажууханд л байдаг. Эхлээд бид дотоод зохицлыг олж авсны дараа материаллаг зүйл рүү тэмүүлэх хэрэгтэй.


3. Таны зорилго бол амьдралын тань хамгийн чухал хэсэг юм.

Бид бүгдэд хүсэл мөрөөдөл, зорилго хэрэгтэй. Өөрийн хийж буй зүйлдээ үнэнч шударгаар тэмүүлж буйгаа мэдэж байгаа үед бидний ирээдүй илүү гэрэл гэгээтэй болдог.


4. Энэ бол аялалын тухай, ирэх тухай биш.

Бидний ихэнх нь зорьсон газраа хурдан очихыг хүсдэг. «Хэрэв би зүгээр л тэр зүйлийг авч чадах байсан бол..», «Хэрэв би түүнд хүрч чадвал...», «Хэрэв би хангалттай зүйл хийж чадах бол..». Эдгээр бодлууд хамгийн утгагүй бодол юм. Бидэнд байгаа зүйл бол өнөөдөр юм.


5. Амжилтын өмнө хэдэн арван тонн бүтэлгүйтэл, азгүйтэл бий.

Та ямар нэгэн цэгт хүрэхээс өмнө маш олон азгүйтэлтэй учрах хэрэг гарна. Эдгээр боломжуудад талархах хэрэгтэй. Та тэдгээр азгүйтлүүдийг хүсэж бүй зүйлдээ хүрэх хаалга гэж бод. Та зүгээр  л тэдгээр хаалгаар орж, зорилгынхоо дараагийн хэсэг рүү нэвтэрч байна гэсэн үг. Азгүйтэлтэй тулгараагүй бол амжилтад хэзээч хүрэхгүй.