Нью-Йорк таймс сэтгүүлийн зүгээс Нил Доналд Уолшийн “Conversation with God” номыг бестселлер номоор шалгаруулжээ. 

Та энэ дэлхий ертөнцөөс “Яагаад бид нэг асуудлыг дахин дахин даван туулдаг юм бэ гэж асууж байсан уу?”

Харин Нил Доналд Уолш үүний хариултыг олж авсан байна.

Ухаарсан хүмүүсийн үйл хөдлөл, зарчим үргэлж сайн сайхныг дагуулдаг. Нэг ч хүн илүү эсвэл хэрэггүйгээр тооцогддоггүй. Ийм нийгэм хайр дурлал, хамтран ажиллахад чиглэсэн байдаг. Харин өнөө үе өрсөлдөөн, айдас руу чиглэжээ. 

Ухаарсан хүмүүсийн 7 зарчмыг хүргэж байна.

1. Амьдрал зөвхөн таны харж байгаа шиг зүйл биш.

“Хэн нэгэн харах гэдэг нь итгэх гэж хэлдэг. Харин би итгэх гэдэг нь харах гэсэн үг гэж хэлдэг”. Дэлхий ертөнцийн гол зорилго бол салгаж, сарниулах биш харин нийлүүлж, нэгдмэл байдалд оруулах юм.


2. Та бусдаас сайн талыг олж харж, нээн илрүүлдэг.

“Дэлхий ертөнцийн санал болгож буй илүү зүйлийг хүсэж байгаа бол өөрт байгаа илүү зүйлээ бусдад санал болго”. Та ухамсарлаж, аливаа зүйлийг ойлгодог болсон үед бусдын амжилт бол таны амжилт мөн гэдэгт итгэдэг.


3. Та айдас, стресс мэдэрдэггүй.

Англи “fear” - “айдас” гэх үгийг өөрөөр “False Evidence Appearing Real” - “бодит мэт санагдах хуурамч дохио” хэмээн тайлж болно.

Харин ухамсарласан хүмүүсийн хувьд өөр сэтгэл зүй илэрч байдаг. Учир нь тэд өөрсдийн сэтгэл хөдлөлийг удирдаж сурсан байдаг юм.


4. Та өөрийн амьдралыг бүтээгч нэгэн.

“Амьдрал бол эрэл хайгуул биш харин бүтээл юм”.

Ухамсарласан хүмүүс амьдралыг нэгэн хэвийн, өөрчлөх боломжгүй зүйл биш гэдгийг ухаардаг. Тиймээс тэд өөрсдийн амьдралыг өөрсдөө бүтээдэг бүтээгч гэдгийг ойлгодог. Тэд өөрсдийн хүсэл мөрөөдөл, дуртай зүйлийнхээ төлөө тэмүүлж, амьдралаа бүтээдэг.


5. Та өөрийн алдаан дээр суралцах боломж хайдаг.

“Амьдрал таатай, тухтай орчин алдагдаж дуусах үед эхэлдэг”.

Хөгжил бол тав тухтай, таатай орчноос гарах үед эхэлдэг. Бидний айдас үргэлж хуучин дадал зуршил, үзэл баримтлалаа барьж байхыг шаарддаг.


6. Та чин сэтгэлээсээ талархдаг.

“Диваажинд очиж болохгүй. Харин тэнд буй мэт өөрийгөө мэдэрч, тэнд буй мэт өөрийгөө ойлгосноор тэнд очих боломжтой.

Ихэнх хүн амьдралд ямар нэгэн зүйл дутагдаж гачигдсан, хэрэгцээтэй мэтээр ханддаг. “Надад юу хэрэгтэй байна?”, “Надад юу дутагдаж байна?” гэх мэт...

Харин ухамсарласан хүн дутагдал нь үхэл шиг бодит биш. Энэ бол зохиомол зүйл. Хүний сэтгэл хязгааргүй. Тиймээс ядуу байгаагийн гол шалтгаан нь энэ юм.


7. “Та юу хийж буйгаасаа илүү юуг яаж хийж байгаагаа үнэлдэг”.

“Таны сэтгэлд яаж, юу хийж мөнгө олж байгаа нь чухал биш. Энэ нь таны амьдрал дуусахад ч гэсэн чухал биш. Таны сэтгэлд нэг л зүйл чухал. Та ямар нэгэн зүйл хийж байхдаа хэн байх нь чухал”.