Эрүүгийн бодлогын судалгааны хүрээлэнгийн мэдээлснээр дэлхий даяар 10.35 сая хүн эрүүгийн гэмт хэрэгт холбогдон шийтгэгдэж байна. 

2000 онтой харьцуулахад гэмт хэрэгт холбогдсон яллагдагч эмэгтэйчүүдийн тоо 50 орчим хувиар, эрэгтэй хоригдлуудын тоо 18 орчим хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Гэхдээ шоронгийн популяцийн хэмжээ дэлхий даяар нэлээд ялгаатай байна. Тухайлбал, АНУ-ын 100,000 иргэний 698 нь хоригдол байдаг бол, Дани улсад 61 байдаг. Үүнээс гадна зарим газар хоригдол нь хөгжмийн зэмсэг, видео тоглоомууд ашиглаж болдог бол өөр газарт хоригдлууд ариун цэврийн цаасан дээр тулалдах шаардлага гардаг байна.

Уншигч танд зарим орнуудын шоронгийн ахуй байдал болон гэмт хэрэгтнүүдтэй хэрхэн харьцдаг тухай мэдээллийг хүргэж байна. Эдгээрийн ялгаа нь эдийн засаг болон нийгмийн үнэ цэнээс шалтгаалан өөр өөр байдаг аж. 


Испани, Аранжүэз шорон


Испанийн Аранзүэз шорон нь эцэг, эх, хүүхдүүдийг хоригдож байгаа гэр бүлийн гишүүдтэйгээ хамт байх боломжийг олгодог. Ханан дээрх Диснейн зургууд, хүүхдийн өрөө, тоглоомын талбай нь хүүхдүүдэд эцэг, эх нь шоронд хоригдож буй гэдгийг мэдүүлэхээс зайлсхийдэг байна.


Уганда, Лузира шорон 

Лузирад хоригдол Их Британи эсвэл АНУ-тай ижил төстэй хариуцлагатай хорих газарт байрладаг. Хоригдлууд хоол хүнсээ тарьж ургуулах, хураах, бэлтгэх, хуваарилах гэх мэт амьжиргааны түвшиний зохицуулах үүрэг хариуцлагыг хүлээдэг. Хүмүүс мужааны ур чадварыг сурч, бусдад зааж сургахад суралцдаг. Хоригдлуудын дунд түрэмгийлэл нь тэднийг удирдах гол дүрэм биш юм. Хоригдлуудад оногдох харгалзагчийн тоо 1:35 байхад, Их Британид 1:15 байдаг. Ливира дахь дахин гэмт хэрэг үйлдэх түвшин 30 хувиас бага байхад, Их Британид 46 хувь, АНУ-д 76 хувьтай байна.


Норвеги, Бастея шорон

Бастея шорон бол Норвегийн хамгийн бага хамгаалалттай шорон юм. Тус шорон нь Хортен хотын харъяа Осло Фаорд дахь Бастойн аралд байрладаг. Шорон нь бүхэл бүтэн арлыг эзэлдэг бол хойд хэсгийн далайн эрэг Нордбукта нь олон нийтэд нээлттэй байдаг. Тус шорон нь ойролцоогоор 80 орчим барилга, зам, эрэг орчмын хэсэг, дурсгалт газар, хөл бөмбөгийн талбай, хөдөө аж ахуйн газар, ой бүхий жижиг суурин зэрэг хэсгүүдээс бүрддэг. Шоронгийн үйл ажиллагаанаас гадна дэлгүүр, номын сан, мэдээллийн алба, эрүүл мэндийн үйлчилгээ, сүм, сургууль, нийгмийн үйлчилгээнүүд, боомт, усан онгоцны үйлчилгээ (өөрийн тээврийн агентлагтай) хурал, семинар хийх тасалгаануудтай. Тус арлын хоригдлуудын зарим нь алуурчин, зарим нь хүчингийн гэмт хэрэгтэнгүүд юм. Тэдний нөхцөлийг “тансаг”, “хөнгөхөн” гэдэг ч дахин гэмт хэрэг үйлдэх түвшин нь Европтоо багад тооцогддог.


Колумб, Сан-Диэгогийн хагас хамгаалалттай эмэгтэйчүүдийн шорон

Сан Диегогийн эмэгтэйчүүдийн хорих анги дахь хоригдлууд оройн цагаар эрх чөлөөг мэдэрдэг. "Интерно" хэмээх өнгөлөг зоогийн газрын тогооч, зөөгч, аяга таваг угаагч зэрэг ажил эрхэлдэг бөгөөд уг ресторан нь шоронгийн нэг хэсэгт байрладаг байна. Нийт 180 хоригдолын 25 нь уг хөтөлбөрт сонгогдон хамрагдаж байгаа бөгөөд төслийн гол зорилго нь ялаа эдлээд дуусч байгаа хоригдлуудыг нийгэмшүүлэхэд туслах ажээ. Эмэгтэйчүүд хагас хамгаалалттай шоронд хулгай, мансууруулах бодисын наймаа, хүчирхийлэл зэрэг гэмт хэрэг үйлдсэн ялаар яллагдаж байгаа юм.


Норвеги , Халден шорон 

Халден шорон нь Норвегийн хамгийн дээд зэргийн хамгаалалттай шорон юм. Энэ нь гурван үндсэн нэгжтэй бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс хоригдлуудыг хүлээн авдаг боловч уламжлалт аюулгүйн төхөөрөмжүүд байдаггүй. 


Норвегийн хоёр дахь том шорон нь 2010 онд засан хүмүүжүүлэх зорилготой байгуулагдсан бөгөөд шоронгийн гадуурх амьдралыг дэмжих бүтэц зохион байгуулалттай. Шоронгийн үндсэн үйл ажиллагаанаас гадна спорт, хөгжмийн зэмсэг хэрэглэх бололцоог хангадаг ба зэвсэггүй шоронгийн ажилчид тэдэнтэй харьцаж нийгмийн уур амьсгалыг бий болгодог.


Уг шорон нь хүмүүнлэг нөхцөлөөрөө гайхагддаг ба 2010 онд дотоод заслаараа Арнештайн Арнебэргийн шагнал хүртсэн байна. Уг шоронгийн тухай баримтат кино гарсаны дараа хүмүүс хэт либерал хэмээн шүүмжилжээ.


ОХУ, Хар Долифин Шорон

Казахстаны хил дээр орших Оросын Хар Долфиний Хорих газарт хоригдлууд гурван ган хаалганы цаана байрлах жижиг 50 квадрат футзайд байрладаг. Шоронд хоригдож буй хоригдлууд нь 24 цагийн туршид "шорон доторх шорон" -нд амьдардаг. Хар Долфин нь хамгийн харгис хэрцгий гэмт хэрэгтэн, түүний дотор цуврал алуурчид, каннабис, террористуудыг хорьдог ажээ. Оргон зугтах цорын ганц арга зам бол үхэх юмгэж шоронгийн харгалзагч National Geography-ийн баримтат киноны үеэр хэлжээ. Хэрэв хоригдлуудын бүх гэмт хэргийг тооцвол 3,500 хүнийг хороосон ба нэг хэрэгтэн дунджаар  5 хүнийг хороосонтой адил юм.


Эль Салвадор, Сан Мигель

Эдгээр гяндан нь ердөө 12 фут өргөнтэй, 15 метр өндөр боловч ихэнхдээ 30-аас дээш хүнтэй байдаг. Энэхүү гяндан 72 цаг хорих зориулалттай баригдсан ч ихэнх хоригдлууд жилээс дээш хугацаагаар хоригддог ажээ. Тэд өдрийн туршид хувцасаа таталцаж, тэдгээрийг нийлүүлж дүүжин ор оёхоос авхуулаад дээр дээрээсээ  хураасан мод шиг унтдаг байна.


Малави, Маула шорон

Энэхүү шорон нь маш их ачаалалтай байгаа. 2015 онд 200-аад хүн 60 хүний багтаамжтай шоронд хоригдож байжээ. Эдгээр хоригдлуудын ихэнх нь Этиопын цагаачид бөгөөд 120 хүн тутамд нэг бие засах өрөө, 900 хүнд нэг л угаалтуур оногддог. Хоригдлуудыг бага төсвийн улмаас өдөрт нэг л удаа хооллодог. Хоригдож байгаа хүмүүсийн онцлох үйл явдал бол спорт юм. Эрэгтэйчүүд хөл бөмбөг, эмэгтэйчүүд сагсан бөмбөг тоглох боломжтой.


Иран, Эвин

Ираны эрх баригчид тасралтгүй үгүйсгэж байгаа ч Эвин Шоронд эрүү шүүлт тулгахдаа алдартай бөгөөд олон тооны хоригдлууд нь хувь тавиландаа даатгадаг. Хорих ангиудын хоригдож буй сэхээтнүүдийн тоогоор, Эвин их сургууль гэж нэрлэгддэг. Шорон нь маш их ачаалалтай, ариун цэвэр муу. Ираны зун нь халуун болж, температур нь 45 градус хүрдэг. Ямар ч агааржуулалт байхгүй бөгөөд агаар нь хөлс, хүний ялгадасны үнэрээр дүүрдэг. Усны чанар муу, хоол хүнс хомсхон. Эмнэлгийн үйлчилгээ бараг байхгүй. Бүх үйл явц нь улс тєрийн хоригдлуудыг шийтгэх зорилготой бас хэргийг нь хүлээлгэх юм. Тэдний эдгээр бүх зовлонг нэмэхийн тулд гадаад ертөнцтэй холбоо барихыг хориглодог. Гэр бүлийн айлчлал, утсаар ярих хориотой, тэр ч байтугай хамгаалагчидыг хүртэл чимээгүй байхыг шаарддаг.


Филлипин, Күэзон хотын шорон

Филиппиний нийслэл Манила хот дахь Карзон хот шорон дотор орон зай,цэвэр ус, хоолны тэмцэл байнга үргэлжилдэг. 20 хүнд баригдсан шоронгийн өрөөнд 160-аас 200 хоригдол хагархай цементэн шалан дээр, зарим нь гишгүүрэн дээр эсвэл орны доогуур хаа олдсон газраа ээлжлэн унтдаг байна.


Их Британи, Принстовн


Герман улс, Ландсберг шорон 


Шинэ Зеланд