Өнгөрсөн Ням гаригаас эхлэн 2022 оны Бээжингийн Өвлийн олимпын наадмын хотхонд тус наадмыг зохион байгуулагч орны тамирчдаас гадна Польш, Чехийн тамирчид, мөн АНУ, Их Британи, Австралийн шигшээ багийн албаны хүмүүсийн эхний ээлжийг хүлээн авч эхэллээ.

Бээжин болон түүнийг тойрсон Яньцин болон Жанчхүүгийн орчимд байгуулсан олимпын гурван тосгонд тамирчдыг байрлуулна.

Монгол Улсын шигшээ багийн Б.Ачбадрах, А.Энхтуул нар хоёрдугаар сарын 5-наас эхлэх цанын төрлийн тэмцээнд өрсөлдөнө.

Бээжинд өнгөрсөн долоо хоногт 43 коронавирусын тохиолдол бүртгэгдээд байгаа ч олимпын хотхонд нэг ч тохиолдол гараагүй байна.