ОУХМ А.Энхтуул урьдчилсан уралдаанд 79 дүгээрт орлоо

Л.Дэлгэрмаа
02 сарын 08, 2022

 Олимпод анха удаа оролцож буй А.Энхтуул урьдчилсан уралдаанд 79 дүгээр байр эзэллээ.

Тэрбээр эмэгтэйчүүдийн Спринт /1.5км/ зайн урьдчилсан уралдаанд 90 тамирчинтай өрсөлдсөн бөгөөд 3 минут 58 секундийн хугацаанд барианд орж ирсэн юм. 

Урьдчилсан шатанд тамирчид 15 секундийн зайтай ар араасаа гарах ба хамгийн сайн үзүүлэлттэй 30 тамирчин дараагийн шигшээ уралдаанд шалгардаг.

Тэрбээр хоёрдугаар сарын 10-нд эмэгтэйчүүдийн 10 км зайн уралдаанд дахин уралдах юм байна.

Холбоотой сэдвүүд

өвлийн олимп ”бээжин-2022”

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.