Хоёр дахь удаагаа олимпод оролцож буй Б.Ачбадрах урьдчилсан уралдаанд 77 дугаар байр эзэллээ.

Тэрбээр эрэгтэйчүүдийн Спринт /1.5км/ зайн урьдчилсан уралдаанд 90 тамирчинтай өрсөлдөж 3 минут 11 секундийн хугацаанд барианд орж иржээ. 

Урьдчилсан шатанд тамирчид 15 секундийн зайтай цуварч гарсан ба хамгийн сайн үзүүлэлттэй 30 тамирчин дараагийн шигшээ уралдаанд шалгардаг.

Тэрбээр хоёрдугаар сарын 11-нд  эрэгтэйчүүдийн 15 км зайн уралдаанд дахин уралдах юм.