2021 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн цаг агаарын урьдчилсан мэдээ: 

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. 

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 20-25 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Ерөө, Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар 14-19 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 8-10 градус хүйтэн байна.

 БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 9-11 градус хүйтэн байна. 

ТЭРЭЛЖ ОРЧМООРБагавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 9-11 градус хүйтэн байна. 


2021 оны 02 дугаар сарын 08-наас 12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 

9-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шууна. Салхи 9-нд Алтайн салбар уулсаар, 10-нд нутгийн зарим газраар,11-нд нутгийн зүүн хэсгээр секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 15-20 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 5-10 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна. 10-нд нутгийн баруун хэсгээр, 11-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна