НӨАТ-ын урамшууллын сугалааны өнөөдрийн тохирлоор 01607208 дугаар тодорч 10 сая төгрөгийн дөрвөн азтан шалгарчээ. Харин супер сугалааны тохирлоор 34462914 дугаар тодорч нэг азтан шалгарлаа. Сугалаанд аравдугаар сарын 1-нээс 31-нийг хүртэлх өдрүүдийн бүх баримт хамрагдсан юм.

Өнөөдрийн тохиролд нийт 30,201 азтан тодорсон байна.

30 мянган төгрөгийн азтан 27,205

100 мянган төгрөгийн азтан 2,669

1 сая төгрөгийн азтан 292

5 сая төгрөгийн азтан 31

10 сая төгрөгийн азтан 3