Засгийн газрын шийдвэрийн дагуу НӨАТ-ын урамшууллын буцаан олголтын мөнгийг энэ сарын 10-н буюу маргаашаас иргэдийн данс руу шилжүүлж эхэлнэ. 

Энэ удаа 912 мянган иргэн 148 тэрбум төгрөгийг буцаан авах аж. Цаашид НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг улирал бүр олгох бөгөөд  2020 оны I улирлын буцаан олголтын мөнгийг дөрөвдүгээр сард иргэдийн дансанд шилжүүлэхээр төлөвлөжээ.