“e-Mongolia” ашиглан, төрийн үйлчилгээг цахимаар авч чадахгүй байгаа иргэдэд хүрч үйлчлэх үүднээс энэ сарын 10-аас эхлэн долоодугаар сарын 02-ыг хүртэл нийслэлийн бүх хороодод ажиллана.   Тодруулбал, өнөөдөр Хан-Уул дүүргийн 9, 10, 16 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороодод ажиллаж байна.

Харин маргааш Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо,  Чингэлтэй дүүргийн 8 хороодод тус, тус ажиллах ажээ.

Цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia”-с иргэд 100 гаруй төрлийн тусгай зөвшөөрөл, татварын 40 гаруй үйлчилгээ, 40 гаруй төрлийн лавлагаа, тодорхойлолт, 80 орчим төрлийн бичиг баримтын захиалга, 30 гаруй төрлийн халамжийн үйлчилгээ зэрэг зөвшөөрөл, тодорхойлолт, акт, үл хөдлөх хөрөнгө, хөдөлмөр эрхлэлт, харилцаа холбоо, барилга инженерчлэлийн үйл ажиллагаа гэх мэт 527 үйлчилгээг цахимаар авах боломжтой.