Манай Peak.mn сайт нь тогтвортой хөгжил тэр дундаа боловсролын асуудлыг нийтлэлийн бодлогын чухал хэсэг болгож ирсэн билээ. Энэхүү нийтлэлийн бодлогын хүрээнд "TEE Education" сургалтын төвтэй хамтран кодчлолд чиглүүлэх эцэг эх, хүүхдүүдийн хамтарсан онлайн сургалт зохион байгуулах гэж байна.

Дэвшилтэт технологи дээр суурилсан, сонирхолтой аргаар заах энэхүү сургалт үнэ төлбөргүй явагдана.  

Та энэхүү сургалтад сууснаар хөдөлмөрийн зах зээл дээр хамгийн эрэлттэй байгаа чадвар болох программ бичих чадварт суралцах юм. 

Хүүхдийнхээ боловсролд хийх нэгэн ухаалаг хөрөнгө оруулалт бол та өөрийнхөө боловсролыг сайжруулах юм. Ингэснээр эцэг эхчүүд та нар минь өөрсдийн хүүхдүүдэд дэлхий ертөнц ямар гайхалтай болох талаар зааж өгч чадна.


Сургалтын талаар тус төвийн багш Б.Билгүүн "Ихэнх эцэг эхчүүд код бичнэ гэхээр 10 жилийн өмнөх шиг үнэтэй компьютер дээр хэний ч ойлгохгүй хар дэлгэц гаргаад л хакерууд шиг ногоон шрифтээр алгоритм гэх үл мэдэгдэх зүйл хийдэг гэж боддог.

Үнэндээ код бичиж сурахад гар утас интернет холболт байхад л болно. Бүх зүйл хөгжихийн хэрээр энгийн болдог. Код бичих хүртэл хялбаршсаар 5 настай хүүхэд хүртэл тоглоом тоглож буй мэт хөгжилтэйгөөр суралцах боломж бүрдсэн. Программ бичихийг заах нь ерөнхийдөө өндөг шарахыг заахтай л адил зүйл юм. 

Гэвч эцэг эхчүүд энэ тухай ойлголтгүйгээсээ болж өөрсдийн хайрт бяцхан үрсээ орчин үеийн технологийн боловсролоос хоцроосоор байна. Хүүхдийнхээ боловсролд хийх нэгэн ухаалаг хөрөнгө оруулалт бол та өөрийнхөө боловсролыг сайжруулах юм. Ингэснээр эцэг эхчүүд та нар минь өөрсдийн хүүхдүүдэд дэлхий ертөнц ямар гайхалтай болох талаар зааж өгч чадна." хэмээн ярьсан юм.

"TEE Education" сургалтын зүгээс эцэг эхчүүд болон хүүхдүүдэд зориулсан маш сонирхолтой. Дэвшилтэт технологи дээр суурилсан, хөгжилтэйгөөр мөн ҮНЭ ТӨЛБӨРГҮЙГЭЭР дэлхийд хамгийн эрэлттэй байгаа чадвар болох программ бичих чадварыг сургахаар эвентийг зохион байгуулж байна.

Сургалтад бүртгүүлэхийн тулд ЭНД ДАРНА УУ. 

Уг эвентэд оролцсноор та болон таны хүүхэд технологийн сүүлийн үеийн мэдлэгийг 2-хон цагийн дотор авах ба амжилттай оролцогчид #Microsoft компанийн компьютерийн инженерчлэлийн суурь ойлголтын сертификатын эзэн болно.

Сургалтын үеэр сонирхолтой тэмцээн өрнөх ба ялагчдыг танхимын сургалтын урамшуулалаар шагнах болно.

Мөн хамгийн чухал нь ямар ч үнэ төлбөргүйгээр хязгааргүй суралцах боломжийг олж авах юм.

Зөвхөн эхний 100 хүнийг л бүртгэх тул та доорх линкээр амжин бүртгүүлж суудлаа баталгаажуулаарай.

Бүртгүүлэх линк: https://forms.gle/2HDa6qengo1vA8ej8

Сургалт онлайнаар болох тул та бүртгүүлсэн бусад хүмүүстээ хүндэтгэлтэй хандан цагаа төлөвлөөрэй.

Хүүхдүүдэд вэб дизайн, програмчлал, электроник, роботик технологийн боловсрол олгохталаар дэлгэрэнгүй ярилцлага уншихыг хүсвэл ЭНД ДАРНА УУ.

Бичлэг үзэх: