Хүүхэд хэдэн настайгаас хамааран унтвал зохих цаг нь харилцан адилгүй байдаг. Тогтмол цагаар унтаж, тогтмол цагт сэрэх нь хүүхдийн зан ааш болон өсөлт, хөгжилд маш чухал үүрэгтэй тул эцэг эхчүүд дараах зөвлөмжийг анхаараарай.

Гэр бүлийн зөвлөгөө хүргэдэг Английн "Life chart"-д гаргасан хүснэгтээс харахад 5-12 насныхан оройны 18 цаг 45 минутаас өглөөний 8 цаг 15 минут хүртэл унтах хэрэгтэй гэсэн байдаг. Гэвч хүүхдүүдийн сэрэх цаг нь харилцан адилгүй байж болно. 

Үүний зэрэгцээ 11-12 насныхан 20 цаг 15 минутаас 21 цаг 45 минутын хооронд орондоо орсон байхыг зөвлөдөг. Хэрвээ таны таван настай хүүхэд өглөө 6.30-д сэрсэн бол тэд оройн 19 цаг 15 минут гэхэд унтахад бэлэн болсон байдаг. Хэрвээ тэд өглөөний 7.00 цагт сэрвэл 19.30 цагт унтахад бэлэн болдог. 

Харин 8 настангууд өглөөний 6 цаг 45 минутад сэрсэн бол орой 20 цаг 15 минутад орондоо орсон байх, хэрвээ 7 цагт сэрсэн бол 21.00 цаг хүртэл унтах бэлтгэлд хараахан ороогүй байдаг.

Хүүхдүүд ямар хугацаанд унтах хэрэгтэй вэ?

  • Шинээр төрсөн хүүхэд /0-3 сартай/: 14-17 цаг
  • Нярай /4-11 сартай/: 12-15 цаг
  • Бага насны хүүхэд /1-2 настай/: 11-14 цаг
  • Сургуулийн өмнөх насны хүүхэд /3-5 настай/: 10-13 цаг
  • Сургуулийн насныхан /6-13 настай/: 9-11 цаг
  • Өсвөр насныхан /14-17 настай/: 8-10 цаг

Жич: Англид хүүхэд 4 наснаас сургуульд ордог тул өглөө илүү эрт босох шаардлага гардаг.


Эх сурвалж: www.thesun.co.uk