Нэгдүгээр ангид суралцах хүүхдүүдийн бүртгэл эхэллээ

Өнөөдрөөс нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцах сурагчдын бүртгэл эхэллээ.

Энэ жил зургаан нас хүрч байгаа буюу 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31 хүртэл төрсөн хүүхдүүдийг бүртгэхээр бэлтгээд байгаа юм. Бүртгэл E-Mongolia платформоор энэ сарын 25-ныг хүртэл үргэлжлэх юм.


Хэрэв цахимаар бүртгүүлэх боломжгүй байгаа тохиолдолд өөрт ойр байрлах төрийн өмчийн сургууль дээр хүүхдийн болон эцэг эх, асран хамгаалагчийн бичиг баримттайгаа очиж, дэмжих багийн тусламжтайгаар элсэлтийн бүртгэлийг баталгаажуулах боломжтой ажээ.


Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцах 77285 хүүхэд байна. Үүнээс 38398 нь Улаанбаатар хотын төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуульд элсэн суралцах юм. Тодруулбал, Багануурт 620, Багахангайд 113, Баянголд 5807, Баянзүрхэд 10.425, Налайхад 882, Сонгинохайрханд 7890, Сүхбаатарт 3178, Хан-Уулд 6699, Чингэлтэйд 2785 хүүхэд байна.

Холбоотой сэдвүүд

сурагчид сургууль хүүхэд

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.