 П.Мөнгөнсор
                
                            П.Мөнгөнсор
              
              03 сарын 05, 2024
            
               
            
“Би нэг удаа” булангийнхаа ээлжит дугаарт та бидэнтэй олон арван нийтлэлээрээ учран золгосон хүндтэй эрхмийг урилаа. Тэр бол нийтлэлч, “Монголчууд дэлхийд” төслийг санаачлан хэрэгжүүлж буй Г.Галбадрах. Бид түүнтэй сошиал орчинд талцал үүсгэсэн сэдэв болох хүн хэзээ хөгширдөг талаар ярилцсан юм.
Би нэг удаа “Хүн хэдийд хөгширдөг вэ?” гэсэн нийтлэл бичсэн юм. Тэр нийтлэлээрээ хөгшрөлт гэдэг хүний бие организмаас илүү оюун санаанд явагддаг процесс гэдгийг хөндөхийг зорьсон. Энэ талаараа залуучуудтай уулзах бүрдээ хэлж, ярихыг хүсдэг.
Учир нь 30 гараад л өөрийгөө хөгширсөнд тооцох залуус Монголд олон бий. 30 нас хөгшин гэвэл 40 нас илүү хөгшин болж таарна. 50 нас хүрвэл шууд л ахмадын тоонд орох нь.
Залуучууд оюун сэтгэхүйгээ ингэж хязгаарлаад байвал тэтгэвэртээ гарсан хүмүүс өөрсдийгөө хөгширсөнд тооцох нь аргагүй.
Бодит жишээ ярьж өгье. Би өнөөдөр 66 настай. 1975 онд 10-р ангиа хамт төгссөн манай төгсөлтийнхөн уулзъя гэж тохирлоо. Гэтэл тэдний ярьж байгаа зүйлс ердөө даралт, эм тариа, ач зээгээр л хязгаарлагдаж байна.
Сэтгэлгээгээ дагаад үг хэл, үзэл бодол, хүсэл мөрөөдөл нь хүртэл “хөгширчихсөн” нь харамсалтай.
Залуу насандаа хөдөлмөрлөсөн юм чинь цаг нь болоход тэтгэвэртээ гарах нь зүйн хэрэг. Харин яг тэр цаг мөчөөс залуучууд “Хүүхдүүдээ харуулаад, өсгүүлээд авъя. Ажлаас тараад ирэхэд хоол ундтай байх юм байна” гэж боддог.
Чухамдаа аав ээжийнхээ эрх чөлөөг өөрсдөө ч анзааралгүй хязгаарлаж эхэлдэг. Тэгэхээр аав ээж чинь санхүүгийн хувьд хараат болж эхэлнэ. Өөрийнхөө дураар гарч, үеийнхэнтэйгээ уулзах боломж нь хомсодно. Тиймээс “За хүүхдүүддээ тус болж байгаад үхэх юм байна” гэдэг сэтгэхүйтэй болчихдог.
Гэтэл залуу байхад нь дүрэлзэж байсан тэр сайхан мөрөөдлүүд хаачив, яагаад тэтгэвэртээ гарсан ч аялж, хийж амжаагүй хүсэл сонирхлоо гүйцээж болохгүй гэж?
Анзаарч байхад АНУ-д хамгийн их аялж байгаа хүмүүс тэтгэврийн насныхан л байдаг. Найзуудаараа нийлээд аялж, казино тоглож цагийг сонирхолтой өнгөрүүлж байна шүү дээ.
Тиймээс залуучууд хамгийн эхэнд өөрсдийгөө "Хөгширч байна" гэсэн бодлоо авч хаях хэрэгтэй.
Түүний дараа аав ээжийгээ хөгшин гэж оюун сэтгэхүйг нь блоклодог байдлаа болих хэрэгтэй.
Би өнөөдөр нийгэмд чиглэсэн олон төсөл хөтөлбөрүүд дээр залуустай хамтран ажиллаж байна. Яагаад гэвэл өөрөөрөө үлгэрлэхийг хүссэн юм. Намайг харсан залуучууд “66 насандаа Галаа ахаас илүү байя” гэж боддог болчихвол нийгэмд олон зүйл өөрчлөгдөнө. Энэ бүрэн боломжтой гэдгийг дахин сануулж хэлье.
Сэтгэгдэл бичих (11)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [66.181.177.35] ・ 2025.09.23 Хариулах
Яриацалга сонсолоо бас гоё зөв зүйл яриаж байна ажил амжилт хүсьеяаа
Зочин [202.126.88.197] ・ 2024.10.24 Хариулах
Бодит амьдралд байдаг үнэнийг л хэлж байна. Хүүхдүүд дүү нар маань энэ талаар бодож баймаар юм
Зочин [202.126.91.168] ・ 2024.10.24 Хариулах
Үнэн шүү Нас бол тоо гэж үздэг Голн өөртөө хайртай эрүүл хоол ундаа зөв иддэг залуу сэтгэхүйтэй байх л хэрэгтэй Өөрийгөө хэзээ ч бүү хая гэж хэлнэ би
Зочин [139.5.218.124] ・ 2024.10.21 Хариулах
Санал нэг байна ажилд чинь амжилт хүсэе
Зочин [106.102.128.60] ・ 2024.10.21 Хариулах
санал 1 бна нас бол тоо хүний сэтгэл сэтгэхүй өөрийн арчилгаа бас бус зүйлээс хамаарнаа
Зочин [103.168.34.165] ・ 2024.10.21 Хариулах
Яг үнэн миний найзууд 66,67-той ч уулзаад суухаараа бидний дунд настай хүн суувал толгойн нь эргэх байхдаа гээд л инээлдэж суудаг ш дээ. БИД ХЭЗЭЭ Ч СЭТГЭЛЭЭРЭЭ ЗАЛУУ ККК
Зочин [202.21.127.229] ・ 2024.03.17 Хариулах
bayarlalaa
Зочин [202.126.90.69] ・ 2024.03.14 Хариулах
Бас ханилсан хань , үеийн нөхдөөс их шалтгаална .....за чи маниас одоо тэтгэвэрт орох боллоо юун сүртэй юм бэ бие амар хэдэн ач зээгээ эргүүлээд суух минь гэсэн дохио өгчихдөг түүнд автаад тийм ч юмдаа гээд хөгширөлтийн процесоо хурдасгачихдаг юм бишүү кк
Зочин [202.126.90.5] ・ 2024.03.12 Хариулах
Яг үнэн шүү. Ангийнхантайгаа зугаалах байтугай хааяадаа уулзья гэхээр хүүхэд хараад завгүй сургууль цэцэрлэгийн эрхлэгч хийж бн аа. Урьдчилж хэлээрэй гэхийн бн шд
Зочин [103.212.118.248] ・ 2024.03.06 Хариулах
Зөв зөв яг үнэн. Үр хүүхэд ач зээгээ ярихгүй л яахав. Гэхдээ хөгшин болох гэж яараад яах вэ. Залуу сэтгэлгээтэй байвал дотоод сэтгэл чинь залуужиж тэр хэрээрээ гаднаа залуу харагдана гэж боддог.
Зочин [211.36.139.209] ・ 2024.03.05 Хариулах
Сайн байна.Хүн үргэлж залуу байхыг хүсдэгч амьдралын эрхээр хөгшин гэж хэлэгдэнэ.Би бас түүний эсрэг.Миний махан бие хөгширсөн ч сүнсэн бие минь 35 тай залуугаараа гэж боддог.Би өнөөдөр 52 настай ч өөрийгөө 35 настай гэж боддог доо.Баярлалаа Эрүүл энхийг хүсэн ерөөе.
Санал болгох
1 Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2025 оны шилдэг 100 оюутанд тэтгэлэг гардууллаа
2 Э.Бат-Өлзий: Бүдүүн, шулуун гэдэсний эрсдэл нас өндөрсөх тусам өсдөг
3 Х.Баасанжаргал: Ордон дахь хүүхдийн өрөө хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нэг л хэлбэр
4 Д.Жаргалсайхан: Уул уурхайг үзэн яддаг "эх орончид" хүртэл үр өгөөжийг нь хүртдэг гэдгээ мэддэггүй
5 Тогтвортой ирээдүйг боловсролоор бүтээх эрмэлзэл "RCE Mongolia" төв нээлтээ хийлээ
Холбоотой мэдээ
Би нэг удаа
Х.Баасанжаргал: Ордон дахь хүүхдийн өрөө хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нэг л хэлбэр
Буяндэлгэрийн Мөнхчимэг ・ 10 сарын 28, 2025
Би нэг удаа
Э.Сайнзаяа: Бусдыг байгаагаар нь хүлээн зөвшөөрнө гэдэг хүний эрхийн хамгийн энгийн мэдлэг юм
Буяндэлгэрийн Мөнхчимэг ・ 02 сарын 18, 2024
Амьдрал
Танилц: Мөнхийн залуу байхын нууцыг мэддэг хүмүүс
Э.Мөнхтуяа ・ 12 сарын 17, 2018
Амьдрал
50 насандаа өөрийгөө илүү сайхнаар мэдрэхийн тулд 30 насандаа хийх зүйлс
Б.Одсүрэн ・ 10 сарын 21, 2020
Амьдрал
Мэдээд аваарай: Таны хүүхэд өдөрт хэдэн цаг унтах хэрэгтэй вэ?
Э.Мөнхтуяа ・ 12 сарын 11, 2020
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2025 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.