Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

Н.Жавхлан
06 сарын 03, 2024

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын 05 дугаар сарын 29-ний өдөр ирүүлсэн чиглэлийн хүрээнд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан дараах арга хэмжээг авч ажиллаа.

Сонгинохайрхан дүүрэг нь 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр дүүргийн 14 дүгээр хороо Цамбагаравын гадна талбайд “Монгол хүүхдүүд” нэгдсэн арга хэмжээг 43 хороо, ерөнхий боловсролын 27 сургуулийн сурагчид нийт 3,500 гаруй хүүхэд, багачууд, эцэг, эх асран хамгаалагчдын хамт оролцлоо. 

  • “Соёл, спорт, олон нийтийн үйл ажиллагаанд хүүхдийг оролцуулах, эрхийг хамгаалах” журмын хэрэгжилтийг хангаж хүүхдүүдэд зориулсан хөгжлийн булан, урлаг соёлын арга хэмжээ, дугуйн уралдааны тэмцээн зэрэгт Хүүхдийн эрхийн улсын байцаагч  хяналт тавьж Соёл, спорт, олон нийтийн үйл ажиллагаанд хүүхдийг оролцуулах, эрхийг хамгаалах” А/76, А/242 дугаар журмыг нийт 98 байгууллага аж ахуйн нэгж, эцэг эх асран хамгаалагч, нарт танилцуулж гарын үсэг зуруулж ажиллаа. 
  •  Хүүхдийн болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх зорилгоор хэлтсийн 9 мэргэжилтэн, 30 хүүхэд хамгаалагч нар тус журмын 3.1.13 дахь заалтын хүрээнд хүүхдийг төөрөхөөс урьдчилан сэргийлэх бугуйвчийг бага насны 150 хүүхдэд түгээсэн.
  •  Хүүхэд хамгааллын тухай хуулийн 9.14 дэх заалтын хүрээнд хүүхдийг аливаа төрлийн эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дүүргийнхээ нутаг дэвсгэрт зохион байгуулах, тухайн өдрөөр хүүхэд хамгааллын үйлчилгээний түр хамгаалах байр, Цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх, хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтэн нартай  хамтран ажилуулж эцэг, эх асран хамгаалагч нараасаа төөрсөн бага насны 2 хүүхдийг хүлээн авч эцэг, эх асран хамгаалгч нарт нь хүлээлгэн өгч ажиллаа. 
  • Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотойгоор дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгж, эцэг эхчүүдэд хүүхдийг осол гэмтэл, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх 7 зөвлөмж, постер, мэдээллийг олон нийтийн сүлжээ ашиглан түгээж нийт 143 хүнд түгээж, 83 хүн хуваалцаж ажиллаа.
ЗурагТайлбар














Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.