Ипотекийн зээлийн  санхүүжилт хангалтгүй байгаа ч иргэдэд зээл өгсөөр байгаа ажээ. Тухайлбал өнгөрсөн сард Монголбанк, Засгийн газартай хамтран 24.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг олгосон байна. Үүнээс 15.06 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг Монголбанкаас, 8.89 тэрбум төгрөгийг Засгийн газраас гаргаж нийт 396 иргэнд зээл өгчээ. Хэрэгжээд дөрвөн жил болж байгаа ипотекийн зээлд хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн үзүүлэлт хамгийн бага байдаг аж. Одоогоор өсөн нэмэгдэж байгаа эрэлтээ хангаж чадахгүй байгаа тус хөтөлбөрийг ирэх жилээс Монгол банк биш Засгийн газар авч явах юм. 

Ипотекийн зээлийн журам  хэрэгжиж эхэлснээс хойш 100 орчим мянган иргэнд таван их наяд орчим төгрөгийн зээл олгосон тооцоо бий.