Peak.mn
05 сарын 07, 2026
Олон улсын хүүхдийн бизнес, санхүүгийн боловсролын BusinessKids хөтөлбөр Монгол Улсад албан ёсоор нэвтэрч, 2026 оны 5 дугаар сарын 2-нд нээлтээ хийлээ.
Нээлтийн үеэр анхны 8 нэгж франчайз эзэмшигч батламжаа гардан авч, хөтөлбөрийн үйл ажиллагаа албан ёсоор эхэлснийг зарлалаа.
BusinessKids нь хүүхдэд санхүү, бизнесийн ойлголтыг насанд нь тохирсон аргаар олгохоос гадна бодит туршлага дээр суурилан:
Нээлтийн үеэр мастер франчайз эзэмшигч А.Цогтмагнай онцлохдоо: “Хиймэл оюуны эрин үед зөвхөн мэдлэг хангалтгүй. Хүүхдийг амьдралд хэрэгтэй чадварт сургах нь илүү чухал болж байна. BusinessKids нь хүүхдийг ажилтан биш, ирээдүйн бизнесийн эзэд болгон хөгжүүлэх зорилготой” хэмээн онцоллоо.
Тус хөтөлбөр нь 4–18 насны хүүхдүүдэд зориулсан бөгөөд бизнес сэтгэлгээ, санхүүгийн боловсрол, харилцаа, манлайллын ур чадварыг хөгжүүлэх олон төрлийн сургалтыг багтаадаг.

Мөн 16–80 цагийн үргэлжлэх амралтын өдрийн, ажлын өдрийн, зуслан болон сургуулийн орчинд хэрэгжих уян хатан хэлбэрүүдтэй.
Одоогийн байдлаар Улаанбаатар хот болон орон нутагт дараах салбарууд үйл ажиллагаагаа эхлүүлээд байна:
Салбаруудын мэдээлэл:


Цаашид 21 аймаг, 9 дүүргийн хүүхэд багачууддаа хүрч ажиллах зорилт тавин ажиллаж байна.
Ирээдүйн бизнес эрхлэгч, баялаг бүтээгч иргэдийг бэлдэх энэхүү үйлсэд хамтран ажиллах сонирхолтой сургалтын төвүүд, бизнес эрхлэгчдийг хамтран ажиллахыг урьж байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.