- 2024-2025 оны хичээлийн жил эхэлсэнтэй холбогдуулан эцэг эх, асран хамгаалагч, иргэд олон нийт, аж ахуйн нэгж байгууллагуудын оролцоотойгоор хүүхдэд ээлтэй, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх, ахуйн хүрээний эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, хүүхдийг ахуйн осол гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, гэрээс, сургууль цэцэрлэг хүрэх зам орчны эрсдлийг үнэлж, шаардлагатай арга хэмжээг холбогдох байгууллагуудад уламжлан эрсдлийг арилгаж ажиллах юм.
- Хүүхэд хамгааллын тухай хуулийн 22 дугаар зүйл (Гэр бүл дэх хүүхэд хамгаалал)-ийн 22.3.Эцэг, эх хүүхдийн амьдарч байгаа орчны эрсдэлийн үнэлгээг хийж, эрсдэлийг арилгах, гэр бүлийн хүрээнд хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлнэ, 23 дугаар зүйл (Боловсролын салбар дахь хүүхэд хамгаалал)-ийн 23.2.8.Сургалтын байгууллагын барилга байгууламжид зөвшөөрөгдсөн байршилд хуульд заасны дагуу хяналтын камер байршуулах, сургуулийн орчны замын хөдөлгөөнд хурд сааруулагч, аюулгүйн тэмдэг, тэмдэглэгээ хийлгүүлэх, 23.2.9.сургалтын орчны нөхцөл байдлын зураглал гарган эрсдэлийн үнэлгээг улирал тутам хийх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх төлөвлөгөө баталж, хэрэгжүүлэх тухай заасан.
Доорх линк болон QR кодоор нэвтрэн үнэлэх боломжтой.
1. Эцэг эхчүүдээ та өөрийн гэрийг хүүхдэдээ хэр ээлтэй гэдгийг үнэлж, хүүхдийн аюулгүй байдлыг хангасан эсэхийг үнэлэх линк https://forms.gle/WwvQUWwucGuQpeFm7
2. Амьдарч буй орчин, оршин суугаа газрын аюулгүй байдал болон хүүхдийг гэрээс сургууль, цэцэрлэг хүрэх зам, орчны аюулгүй байдлыг үнэлэх линк https://forms.gle/upgarFytskocVsQE6
3. Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төр, хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжүүд өөрийн байгууллагад хамаарах гадаад болон дотоод орчинд үнэлгээ хийх линк . https://forms.gle/xbdNQ8qXvCNa8L8M8

Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.