Х.Оргил
02 сарын 08, 2019
Монголд анх удаа миом буюу умайн булчингийн хоргүй хавдрыг мэс заслын бус эмчилгээгээр анагаах аргыг Нийслэлийн Амгалан амаржих газрын Эмэгтэйчүүдийн эмгэгийг эмчлэх тасагт хийсэн байна.
Эмчилгээг Амгалан амаржих газрын дарга Ц.Батболд, Эмэгтэйчүүдийн эмгэгийг эмчлэх тасгийн эрхлэгч их эмч Л.Долгоржав, их эмч Н.Ганболд, их эмч Б.Болортайван нарын бүрэлдэхүүнтэй эмч нарын баг хийжээ. Умайд үүссэн хавдрын хэмжээнээс шалтгаалан эмчилгээг уг эмчилгээг хийх эсэхийг шийддэг байна. Хэрэв хавдрын голч нь 8 см- ээс ихгүй бол уг эмчилгээг хийлгэж болох гэнэ.
Өндөр давтамжтай радио долгионоор хийх энэхүү эмчилгээ нь өвчтөнд зовиур бага өгдөг, мэс заслын шарх үүсэхгүй, хэвлийн хөндийг нээхгүй гээд давуу тал олон.
Мэсийн бус аргаар хийж буй уг эмчилгээ эхнээсээ үр дүнтэй болсон учраас цаашид уг арга барилыг бусад амаржих газруудын эмч нарыг сургах зорилготой байгаа ажээ.
Уг эмчилгээг дэлхий нийт 20-иод жилийн өмнөөс хэрэглэж үр дүнтэйг нь нотолчихсон. Үүнийг тус хамт олон Монголынхоо эмэгтэйчүүдийн стандарт нийцүүлэхээр ажиллаж байна.
ЯАГААД УМАЙН БУЛЧИНГИЙН ХОРГҮЙ ХАВДАРТАЙ БОЛДОГ ВЭ?
Умайн булчингийн хоргүй хавдар буюу миомын шалгааны тухай олон таамаглал байдаг. Гэвч эстроген дааврын хэвийн түвшин өөрчлөгдөх нь түүнийг үүсэх үндсэн шалтгаан болдог байна. Жирэмсэн үед эстроген дааврын хэмжээ ихэссэнтэй холбоотой миомын зангилааны хэмжээ илүү томордог бол харин цэвэршилтийн үед эстрогений түвшин буурсантай холбоотой багасах болон заримдаа алга болдог.
Төрөх насны эмэгтэйчүүдийн дөрөвний нэг хэсэг нь умайн миомтай байдаг бөгөөд ялангуяа 30-50 насныханд илүү их тохиолддог. Зарим судлаачид төрөх замаараа хоёроос олон төрсөн болон биеийн тамираар хичээлэлдэг эмэгтэйчүүдэд миома үүсэх эрсдэл эрс бага байдгийг тогтоожээ.
ЯМАР ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРДЭГ ВЭ?
Олон эмэгтэйчүүд миомтой болохоо мэддэггүй байна. Гэвч шинж тэмдэгүүд нь тухайн миомын зангилааны байрлал болон хэмжээнээс хамаардаг. Миомын шинж тэмдэгүүдэд:
Биений юм өвдөлттэй ирэх
Биений юм их хэмжээтэй ирэх (зарим тохиолдолд цус багадалтанд хүргэж болно)
Шээс ойрхон хүрэх, шээхэд бэрхшээлтэй байх
Хэвлийн доод хэсгээр даралт мэдрэгдэх
Ууц нуруу чилж өвдөх
Өтгөн хатах
Үргүйдэл зэрэг ордог.
Сэтгэгдэл бичих (20)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [66.181.160.117] ・ 2024.05.09 Хариулах
Hi. Bi bas mom kistatai. Tomruulchihgui bbal l. Sanaa setgeleer buu unaa. Oodrog baitsgaaya.
Зочин [178.197.194.206] ・ 2024.02.07 Хариулах
Miom avhuulsan horigloh zuiluud hool ch yum uu yuch medehgui bna
Зочин [202.55.188.84] ・ 2023.08.27 Хариулах
hana bdag we
Зочин [202.55.188.84] ・ 2023.08.27 Хариулах
haana ochih uu
Зочин [202.55.188.84] ・ 2023.08.27 Хариулах
ene emchilgeeg hiilgemeer bn
Зочин [192.82.80.38] ・ 2023.01.20 Хариулах
hiilgemer bna 01 gesen horgvi havdar haana handah ve
Зочин [202.126.89.222] ・ 2022.11.18 Хариулах
Амгалан эмнэлэгт өөр газрын хүмүүс үзүүлж болох уу
Зочин [202.9.40.29] ・ 2022.09.05 Хариулах
дааварын хамгаалах эм гэж жирэмснээс хамгаалар эмүү? 72 цагийн эм гэж юуг хэлээд бнаа?
Зочин [192.82.77.74] ・ 2021.10.24 Хариулах
Одоо энэ эмчилгээ хийгдэж байгаа болов уу
Зочин [202.9.40.61] ・ 2020.04.08 Хариулах
Одоо хийгдэхүү, дүүржг хамаарахгүй төлбөрөө төлөөд ч юмуу хийлгэж болохуу
Зочин [202.9.40.94] ・ 2020.04.03 Хариулах
Одоо хийгдэж байгаа юу, дүүрэг хамаарахуу
Зочин [66.181.160.15] ・ 2020.03.19 Хариулах
8см томорсон миом цэвэршээд хатангарших нөхцөл бии юу..мэс засалд ор гээд байх юм..эрсдэл ихтэй юу..яваад байвал болохуу.цэвэрштэлээ
Зочин [202.9.47.14] ・ 2020.11.20 Хариулах
хаана байрлалтай гэдгээсээ их шалтгаална. умайн дотор талын хөндий рүүгээ түрж ургасан нь хамгийн эрсдэл ихтэй, өвдөлт өгдөг, цус алдалт өгдөг нь, хамгийн наад зах нь ийм төрлийн миомтой хүмүүсийн сарын тэмдэг хэвийн хэмжээнээс их ирдэг, төмөр дутлын цус багадалттай болдог, төмөр ууж байх хэрэгтэй. Харин салст руугаа буюу булчин дотроо байрлалтай бол барагтай цус алдалт байхгүй гэсэн Авахад хамгийн амар нь умайн гадна талд ургасан дүүжигнэсэн байдалтайнуудыг бол амархаан түүчихдэг гэсэн. Тийм тохиолдолд ийм том миомтой хадгалаад явах хэрэггүй, очоод л авахуул. Харин умайруугаа түрж ургасныг авч чаддаггүй, шулж авахад их хэцүү байдаг гэсэн. болж өгвөл л савтай нь л авчих гээд байдаг эрсдэлтэй гэсээн. Зарим хүмүүс миомтой хэрнээ төрөөд жирэмслээд дажгүй яваад байдаг, тэд бол гадна талдаа миомтой байна гэсэн үг. Харин дотогшоогоо түрж ургасан нь бараг үргүй болгочихдог, жирэмсэлсэн нь ч тогтдоггүй, эрсдэл ихтэй хэцүү байдийн байналээ. Миом бол дааварт маш мэдрэг, эстроген дааврын ихсэлтийн үед шууд л илт томроод бүүр өөрт мэдрэгддэг. Эстрогенээ ихэсгэхгүй байя гэвэл хэвлийгээр таргалахгүй байх, дасгал хийх, цусан хангамж сайн байлгах, болж өгвөл улаан махнаас татгалзвал/ногоон хооолтон/ зүгээр юм билээ. мах идэж чадахгүй бол төмрийн бэлдмэл өндөр тунтайг нь уугаарай, витамин в миом томруулдаг гэж худлаа шүү. витамин хэрэглэхгүй бол үс зүс чинь гундаад сүйд болно
Зочин [202.9.40.123] ・ 2020.07.06 Хариулах
яваад бвал цус алддаг юм бна лээ
Зочин [202.9.47.14] ・ 2020.11.20 Хариулах
бүсгүй минь, миомныхаа байрлалыг эмчээрээ сайн тайлбарлуулж аваарай. савны дотор хөндий рүүгээ түрж ургах нь хамгийн онцгүй байрлал шүү. Миомыг үгүй хийхийн тулд эмэгтэй хүний даавар хэвийн байгалиараа байх ёстой. Жирэмслэлт төрөлт зэрэг нь бараг миомын эсрэг байгалийн жинхэнэ эмчилгээ гэхэд болно. Жирэмслэхэд саадгүй миом бол Боломжтой бол хүнтэй сууж хүүхэд гаргаарай. Миом үүсэх шалтгаан; Төрөлт хоорондын зай хэт холдох, жирэмслэлтийг таслан зогсоох, дааврын хамгаалах эмнүүд тэр дундаа 72 цагийн гэгдэх эмийг их хэрэглэсэнтэй холбоотой байдаг гэсээн. Бас стресс их байх нь өндгөвчийг ядрааж, дааврыг савалгаатай болгодог. Би миомтой, 37 настай. эмчид хянуулаад л явдаг. үзүүлэх болгонд л эмч маань одоо төрөөч, тэгвэл зүгээр болчихно. гэдэг. Даанч ерөөсөө олохгүй байна.
Зочин [59.153.114.177] ・ 2021.01.04
Би 30 хүрэх гэж яваа. Ганц бие. Саяхан гэнэт л өюэход үзүүлсэн чинь маг олон тооны миомтой болчихсон байна гэсэн. Сэтгэлээр унаж байна. Ядаж хүүхэд гаргаанүй байгаагдээ гэж бодохоор л. Эдгэрэдэг юм болов уу? Саваа авахуулахгүйгээр эмчлэх арга байна уу?
Зочин [202.55.188.91] ・ 2020.09.01 Хариулах
Сайн байна уу. Эмчилгээг хаана хандаж хийлгэх вэ.Төрөөгүй хүнд болох юмуу.Эрсдэл байна уу.
Зочин [103.140.11.248] ・ 2022.11.08
Сайнуу зөвлөгөө авах гэсийн
Санал болгох
1 ХУРД, ХҮЧ, ИТГЭЛЭЭР НЭГДЭВ: ХААН Банк, “Бишрэлт Металл” багтай хамтран ажиллана
2 Сургуулийн менежмент бол асуудлаа тодорхойлоод, шийдлээ үе шаттайгаар хэрэгжүүлэх энгийн процесс юм
3 Цагаа, мөнгөө хэмнэе гэвэл санаа бодлоо зайлшгүй цэгцлэхээс өөр арга байхгүй
4 Г.Мөнхзаяа: Харшлаас хол байя л гэвэл монголчууд ноолууран хувцасаа л өмсөх хэрэгтэй
5 Н.Үнэнбат: Бахархалт баяраараа ганцхан танд зориулсан эсгүүртэй БАСУ дээлтэй шинэлээрэй
Холбоотой мэдээ
Дэлхий
Эрчүүд богино наслахын хэрээр эмэгтэйчүүд хөрөнгөжих үү
Н.Жавхлан ・ 01 сарын 20, 2025
Амьдрал
Эмэгтэйчүүдэд зориулсан Камасутрагийн 11 дүрэм
Р.Сайхан-Уул ・ 04 сарын 20, 2022
Нийгэм
Хөгжиж буй орнуудын эмэгтэй эрдэмтдэд зориулагдсан тэтгэлэг зарлагдлаа
Л.Дэлгэрмаа ・ 08 сарын 18, 2022
Нийгэм
Фото: Загварлаг эмэгтэй улс төрчөөр тодорсон Нэнси Пелоси
Peak.mn ・ 08 сарын 03, 2022
Амьдралын түүх & Түүх
Ээж нь удахгүй очно
Peak.mn ・ 07 сарын 20, 2022
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2024 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.