Л.Баяржаргал
12 сарын 29, 2017
Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа өнөөдөр Монгол Улсын 2017 оны Мал тооллогын урьдчилсан дүнг танилцууллаа.

Мал тооллогын ажил улс орон даяар 10 хоногийн хугацаанд үргэлжилсэн байна. Жилийн эцсийн дүнгээр Монгол Улсын малын тоо 66.2 сая толгойд хүрч, өмнөх оныхоос 4.6 сая толгой малаар нэмэгджээ.
Улсын хэмжээнд Өвөрхангай аймаг хамгийн олон буюу нийт 5 сая 743 мянга гаруй малтай байна. Малын тоогоороо удаах байруудад Хөвсгөл, Архангай, Төв, Баянхонгор аймгууд орсон байна.



Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.