Хүүхэдтэй болсон ч яаж харилцаагаа хэвээр нь хадгалах вэ?

Трэйси Гиллэт бол зохиолч, ээж мөн хүүхэд өсгөх талаар зөвлөгөө өгдөг Raised Good блогын үүсгэн байгуулагч юм. Түүний блогоос гэр бүлийн харилцааны талаарх нийтлэлээс та бүхэнд хүргэж байна.

Бид гэр бүлийн харилцаагаа үргэлж л нэг янзаараа байх юм шиг, ямар ч сорилтыг даваад гарч чадах юм шигээр төсөөлдөг. Гэтэл хүүхэд бидний амьдралд орж ирэхэд урьд урьдынхаас илүү шалгуурыг давах хэрэгтэй. Мэдээж хүүхэд бидний амьдралд үгээр хэлэмгүй аз жаргалыг авчирдаг. Гэвч бяцханууд маань бидний хамаг цагийг авч, бас багагүй мөнгө, илүү эмх замбараагүй байдал, илүү их стрессийг авчирдаг нь хатуу үнэн билээ.

Яг энэ үе дээрээ хосууд хамгийх ихээр салж сарнидаг.

Banner location

Өнгөрсөн хэдэн сар дотны найзуудын маань гэрлэлт сүйрсний дараа яг нэг зүйлийн хойноос гашуудаж байгаа мэт мэдрэмж төрж билээ. Энэ дохио надад хар дарсан зүүднээс минь сэрээх сэрүүлэг мэт ирэх агшинд бидний гэрлэлт хичнээн эмзэг, хэврэг байж болохыг ойлгосон юм.

Хайрыг марафоноор төсөөлөөд үз. Хамтдаа гүйж байна гэж төсөөлвөл бид хамтдаа барианд хүрэхээс гадна аз жаргалтай байх хэрэгтэй, тийм ч учраас гэрлэлтээ цаг ямагт тордох хэрэгтэйг тэдний жишээ надад ойлгуулсан билээ.

Тордох маш олон шалтгаан бий. Сэтгэл судлаачид гэр бүлийн жинхэнэ гишүүнийг эхнэр нөхөр хоёр л гэж тодорхойлсон байдаг ч нь учиртай. 

Хүүхдүүд маань нас биед хүрэн хүсэл мөрөөдлийнхөө зүг далавчаа дэлгэн үүрээ орхин одох тэр үед энэ хүнтэй би үлдэнэ гэдгээ санаарай.

Хамтдаа хөгширч, хамтдаа бууралтаж, үрчлээтсэн төрхтэй ч өр зүрхний чин хайр, он удаан цагийн дурсамж танд үлдэнэ. 

Бид эмээ өвөө болсон хойноо үр ачаа харан баясч , баяр баясгалантай өнгөрсөн амьдралаа хамтдаа дурсана. Мэдээж надад бүх асуултын хариулт байхгүй. Миний гэр бүлийн харилцаа 20 гаран жил үргэлжилж байгаа ч надад өдөр бүр шинэ зүйлийг зааж сурган, бас гайхашруулж байдаг билээ. Гэхдээ би өөрийн судалгаа болон туршлагаас хэдэн зүйлийг хуваалцахыг хүсч байна. 

Дуусаагүй...


Үргэлжлэл бий...

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.