Гэр бүл, хүүхэд, залуучуудын газраас санаачлан Монголд анх удаа “Эцэг, эхчүүдийн үндэсний зөвлөгөөн”-ийг энэ баасан гаригт зохион байгуулахаар болжээ.

Зөвлөгөөнөөр  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Цагдаагийн ерөнхий газар, Гэр бүлийн хөгжил, боловсролыг дэмжих сан зэрэг салбар бүрийн холбогдох мэргэжилтнүүдийг оролцуулан хүүхэд хамгаалал, хүмүүжлийн асуудлыг өргөн хүрээнд авч хэлэлцэх аж.

Энэхүү зөвлөгөөн нь  Монгол хүүхдийн хүмүүжил, гэр бүлийн суурь хүмүүжил, эцэг, эхчүүдийн үлгэр дуурайлал, үр хүүхдээ хайрлах, өсгөн хүмүүжүүлэх үүрэг хариуцлагын чухал болохыг тодорхойлж монгол гэр бүлийн үнэт зүйлсийг хадгалан гэр бүлийн хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилготой юм.  Энэхүү арга хэмжээнд нийслэл болон хөдөө орон нутгийн нийт  500 эцэг, эх оролцох бөгөөд  “Монгол хүүхдийн төлөвшлийн өнөөгийн байдал”, “Эцэг эхийн боловсрол-Төрийн бодлого” гэсэн сэдвийн хүрээнд явагдах гэнэ.