Сингапур бол хүрээлэн буй орчны тогтвортой байдлын үлгэр жишээ улс юм. 6 сая хүн амтай арал улсын хог хаягдлын менежментийн дэд бүтэц нь тэдний гэрээс эхлэн хог хаягдлыг энергийн эх үүсвэр болгох хүртэлх үйл ажиллагааг хамардаг байна. 

Уг менежментийн үр дүнд хатуу хог хаягдлыг 90 хувиар бууруулдаг. Хог хаягдлаас гаргаж авсан уурыг турбин-генератор ашиглан цахилгаан гаргаж авдаг ба айл өрхийг тус цахилгаанаар хангадаг байна. Шатаасан үнс болон бусад шатамхай бус хог хаягдлыг Семакау хогийн цэг рүү аваачдаг. Уг хиймэл арал нь 3.5 хавтгай дөрвөлжин талбайг эзэлдэг бөгөөд өдгөөг хүртэл харсан хогийн цэгүүдээс маш том ялгаатай. 

Араб-Израйлийн блог хийдэг залуу тус хог хаягдлын аралд найз бүсгүйтэйгээ зочилжээ. Тэрээр дүрс бичлэг хийн, блогтоо оруулан тус улсад хэрхэн хог боловсруулдагийг харуулжээ.

Уг видеонд “Би найз бүсгүйтэйгээ Сингапурын эрэг орчмын сайхан арал дээр амралтаа өнгөрүүлж байна. Энэ арал маш үзэсгэлэнтэй, сайхан, цэвэрхэн. Хэрвээ би та нарт энэ бүхэн хогноос бүтсэн гэвэл та нар итгэх үү” хэмээн Яссин хэлжээ.

Семакау арлыг 1999 онд нээсэн ба 2035 он хүртэл тус улсын хог хаягдлыг зайлуулах зорилгоор ашиглах гэнэ. Яссины хэлсэнээр тус аралд ногоон байгууламж хийсэн нь хог шиг үнэртэхгүй бөгөөд амьтан ургамал байх нь гайхалтай гэж дуу алджээ. 

Тус аралд хүмүүс хуримын зургаа авахуулахаар очдог байна. 

Зарим улсад хогийн цэгүүд нь нүд хальтармаар байдгийг ч мөн дурьджээ.