Х.Уянга
09 сарын 18, 2025
Олон улсын, чанартай боловсролын хөтөлбөр авах, цаашлаад гадаадын их, дээд сургуульд суралцах хүсэл ахлах ангийн бүх сурагчийн болон тэдний эцэг, эхчүүдийнх мөн үү гэвэл мөн. Гэсэн ч тийм боломж хаана байна вэ, хэнд, хэрхэн хандах вэ гэж эргэлзэж суугаа бол бид та бүхэнд яг хэрэгтэй мэдээллийг тань хүргэх гэж байна. Анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Бид энэ талаар “Gurun innovation school”-ийн гүйцэтгэх захирал Б.Даваасүрэнтэй ярилцлаа.
БИЧЛЭГ ҮЗЭХ:
-ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад америкийн ахлах сургуулийн боловсролыг цахимаар олгох хөтөлбөрийг та бүхэн амжилттай хэрэгжүүлж байгаа юм байна. Энэ талаараа манай уншигчдад сонирхуулаач?
-“Gurun innovation school” чанартай боловсролыг хүртээмжтэй болгох зорилготойгоор сүүлийн арван жил тогтвортой үйл ажиллагаа явуулж буй. Энэ хугацаанд бид Харвардын Их сургууль, Стэнфордын Их сургууль, Английн Eton коллежтой хамтран ажиллахын зэрэгцээ монголдоо 100 гаруй мянган хүнд хүрчээ. Харин сүүлийн нэг жилийн хугацаанд бид америкийн боловсролын томоохон групп болох, 135 жилийн түүхтэй “Penn Foster” цахим ахлах сургуулийн хөтөлбөртэй хамтран ажиллалаа. Одоогийн байдлаар энэхүү хөтөлбөрөөр монголын 100 гаруй хүүхэд маш амжилттай суралцаж байна.
9-12 дугаар ангийн сурагчид маань монголдоо ЕБС-д суралцахынхаа хажуугаар америкийн ахлах сургуулийн хичээлийг цахимаар авснаар АНУ-ын “Penn Foster” цахим ахлах сургуулийн ерөнхий боловсролын гэрчилгээг давхар авах юм.
-Энэхүү хөтөлбөрт хамрагдаж байгаа хүүхдүүдийнхээ талаар товч мэдээлэл өгөөч. Тэдэнд ямар давуу талууд бий болж байгаа вэ?
- Солонгос, хятад, японоос хүртэл монгол хүүхдүүд энэ хөтөлбөрт хамрагдаж байна. Зургаан сурагч маань ердөө найман сарын хугацаанд АНУ-ын “Penn Foster” ахлах сургуулийн бүх хичээлийг цахимаар бие даан үзэж дуусгаад саяхан гэрчилгээгээ гардаж авсан амжилттай байна.
Энэ хүүхдүүдэд ямар давуу тал үүсч байгаа талаар товчхон дурьдъя л даа. Монгол хүүхдүүд 12 дугаар ангиа төгсөхдөө бүрэн дунд боловсрол эзэмшдэг бол “Penn Foster” ахлах сургуулийн хөтөлбөрт цахимаар давхар сурч диплом авснаар бүрэн боловсролтой болж төгсөнө. Манай хөтөлбөрт хүүхдээ хамруулсан зарим эцэг, эх “Ийм сайн хөтөлбөртэй юм уу. Бид бас хүүхэдтэйгээ хамт суралцчихлаа” гээд ярьж байгаа.
Байшингийн суурь сайн байвал дээр нь хэдэн ч давхар барих бололцоотой байдагтай адил эцэг, эхчүүд хүүхдийнхээ боловсролын суурийг маш сайн тавьж өгч байна гэж ойлгох хэрэгтэй.
Хоёрдугаарт, хүүхэд америкийн ерөнхий боловсролын мэдлэгийг олж авангаа академик англи хэл буюу цаашлаад IELTS, SAT гэх мэт олон улсын стандарт тестүүдэд урт хугацаанд, системтэйгээр бэлдчихнэ. Харин хувь хүний хөгжил талаас нь харвал, хүүхдийн бие даасан буюу цаашид өөрөө үргэлжлүүлэн суралцах болон шийдвэр гаргах чадвар илт сайжирч буй.
Мэдээж, хамгийн чухал нь “Penn Foster” ахлах сургуулийн диплом. Цаашид элсэн суралцахыг хүссэн сургуульдаа өөрийгөө хэр хүчтэй өрсөлдөгч вэ гэдгийг нотлон харуулж байгаа нэг чухал зүйл нь диплом.
Түүнчлэн бас нэгэн давуу тал нь “Penn Foster”-ийн цахим ахлах сургуулийн хамтарч ажилладаг сургуулиудад нь монголоос суралцах хүсэлт өгч байгаа хүүхдүүдэд тэтгэлэг түлхүү олгоно. Манай “Gurun innovation school”-ийн багш нар маань саяхан америкт очиж, энэ талаар нарийн яриа хэлэлцээрүүдийг хийгээд ирсэн.
Зургаан сурагчийнхаа дипломыг Атлантагийн цэнгэлдэхийн тайзнаа гардаж авах бахархалтай байлаа
-Зургаан сурагч АНУ-ын “Penn Foster” цахим ахлах сургуулийн ерөнхий боловсролын гэрчилгээгээ гардаж авсан гэлээ. Энэ талаараа тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
-Дэлхий даяар цахимаар суралцсан хүүхдүүдэд дипломыг нь гардуулах үйл ажиллагааг жилд нэг удаа наймдугаар сарын дунд үеэр америкийн аль нэг хотын томоохон цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулдаг юм байна. Энэ жил Атланта хотын цэнгэлдэх хүрээлэнд 13.000 хүн цугласан томоохон үйл ажиллагаа боллоо. Миний бие тэндхийн том тайзнаас Монгол Улсынхаа зургаан хүүхдийн нэрийг дуудуулан дипломыг нь маш бахархалтайгаар гардаж авлаа.
“Penn Foster” өөрөө маш том байгууллага учраас шаардлага өндөртэй. Бид тэдний итгэлийг дааж чадсан, тэд ч хамтарч ажиллаж байгаа байгууллагууддаа хангалттай сайн дэмжлэг өгч чаддаг юм байна гэдгийг бид харлаа. Монгол хүүхдүүд маань бас сурч чадах юм байна гэдгээ баталлаа.
-Энэ хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй хүүхдүүд ямар шалгуур, болзлыг хангасан байх ёстой байдаг вэ?
- 13 нас хүрсэн, өөрөөр хэлбэл 9-12 дугаар ангийн хүүхэд байх ёстой. Мөн англи хэлний дунд түвшний мэдлэгтэй байхад болно. Манай “Gurun innovation school”-ийн зүгээс англи хэлний шалгалт авна, тэрхүү шалгалтад тэнцсэн байхад л хангалттай. Хөтөлбөрийн хугацаанд буюу нийт хоёр жилийн турш хүүхдүүд маань 22 хичээл үзнэ.
-ЕБС-ийн хичээлийнхээ хажуугаар 22 хичээл үзнэ гэхээр хүүхдүүдэд ачаалал хэр их ирэх бол?
-Өнгөрсөн нэг жилийн хугацаанд бид тэдгээр сурагчдад ачаалал хэр их байгааг тандаж үзсэн л дээ. Дээр өгүүлсэн, саяхан дипломоо гардаж авсан зургаан сурагч маань ердөө найман сарын хугацаанд өөрсдөө хичээлээ түрүүлж үзээд төгсчихсөн. Тэд эдгээр хичээлийнхээ хажуугаар урлаг, спортоор хичээллэдэг хүүхдүүд. Ингээд харахаар, ачаалалд санаа зоволтгүй, харин тухайн хүүхдийн цагийн хуваарилалт л чухал байна.
Энэ хэрээрээ хүүхдийн цагийн менежмент ч давхар сайжирч байгааг бид харлаа. “Penn Foster” цахим ахлах сургуулийн хичээлээс хүүхэд өдөрт тогтмол 1-2 цаг үзэхэд л хангалттай байна.
Системтэй сургалт л амжилт, үр дүн авчирдаг.
-Эцэг, эхчүүдэд нэг тулгардаг нэг асуудал нь хүүхдээ үндсэн хичээлээс нь гадуур хэрхэн илүү сайн хөтөлбөрт хамруулах вэ, ингэхийн тулд хаана хандах вэ гэдэг асуулт. Энэ тал дээр та ямар зөвлөгөө өгөх вэ?
- Эцэг, эхчүүд ихэнхдээ хүүхдээ нэгдүгээр ангид нь анхаараад түүнээс хойш анхаарал нь суларсаар яг төгсөх ангид нь гэнэт дахиад анхаарч эхлэх хандлагатай байдаг. Хүүхэд 1-8 дугаар ангидаа ерөнхий мэдлэгээ олж аваад, есдүгээр ангиас эхлэн бие даах чадварт шууд суралцах ёстой. Цахим орчинд ажиллаж, тодорхой, сайн судалгаа хийх, өөрийгөө илэрхийлэх чадварт сайтар суралцсан байх ёстой. Энэ чадварыг хүүхэд гэр бүлээсээ болон сургуулиасаа л авна шүү дээ.
Гэтэл эцэг, эхчүүд маань хүүхдээ залж чиглүүлэхдээ “Тэнд нэг англи хэлний курс байна гэнэ”, “Энэ сайн сургууль гэнэ” гээд замбараагүй яваад байна. Тэгээд үр дүн гарахгүй болохоор, “Би хамаг мөнгөө үрчихлээ. Үр дүн хаана байна вэ?” гээд байдаг. Системтэй явахгүй бол үр дүн гарч ирэхгүй шүү дээ.
-Тэгвэл яах ёстой вэ?
-Хүүхэдтэйгээ маш сайн ярилц, ажигла. Танай хүүхэд юуг өдөр шөнөгүй суугаад хийгээд байна вэ, юуг үглүүлээд огт хийхгүй байна вэ. Юунд сонирхолтой байгаад байх шиг байна вэ. Ер нь ямар зан төлөвтэй хүүхэд байна вэ. Энэ мэтчилэнгээр хүүхдээ ажиглаж байгаад өөртэй нь ярилцаад мэргэжлийн зөвлөгөө ав. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн хүмүүстэй уулз.
Өнөөдөр боловсрол олгох нэрийдэлтэй маш олон чанаргүй байгууллагаас болж хүүхдүүд хохирч байна. Тиймээс эцэг эхчүүд ядаж л хүүхдийнхээ сонирхож байгаа сургуулийнх нь вэбсайт руу ороод хар. Энэ сургууль үнэхээр сайн уу. Хэдэд жагсаж байна вэ, дипломыг нь америктаа хүлээн зөвшөөрдөг юм уу гэдгийг судалж үзэх хэрэгтэй. Ер нь маш нарийн, сайн судалж байж шийдвэрээ гаргаж, хөлс хүчээ зориулж олсон мөнгөө зарцуулаарай. Ингэсний дараа хүүхэдтэйгээ үр дүн ярих нь зөв.
-Баярлалаа.
“Gurun innovation school”-ийн 2025-2026 оны хичээлийн жилийн намрын элсэлт аравдугаар сарын 15 хүртэл үргэлжилж байна. Бүртгэл хаагдахад ердөө 12-хон суудал үлдлээ.
Бүртгүүлэх холбоос: https://gurunacademy.edu.mn/register/
Холбоо барих:77071797
Вэбсайт:www.gurunacademy.edu.mn
Facebook: Gurun Innovation School
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.