Хүдэрчулууны Хулан
09 сарын 23, 2025
Peak.mn: Ихэнх хүнсний ногоо, жимс жимсгэнэ, үр тариаг түүхийгээр идэх нь хүний биед амин дэмлэг, эрдэс бодист чанараа алдахгүйгээр шим тэжээл болдог давуу талтай аж. Монгол оронд тариалдаг жимс, ногооны нэр төрөл хэтэрхий цөөхний дээр хоол хүнсээ ихэвчлэн бүрэн болгож идэж заншсан монголчууд бид далд өлсгөлөн буюу амин дэмийн дутагдалтай ард түмэнд тооцогддог юм билээ.
Яг л энэ шалтгааны улмаас монгол эмэгтэй 68 нэр төрлийн ногоо, жимс, үр тариаг хөлдөөх технологиор гарган авч түүхийгээр нь савласан түүхий ногоон хоолыг “Монгол хүний эрүүл мэндэд зориулав” гэсэн тодотголтойгоор бүтээж Солонгосын Засгийн газраас анхны хөрөнгө оруулалтдаа дэмжлэг хүсчээ.
“Монголчуудын эрүүл мэнд бидэнд ямар хамаа байна аа?” гэж Солонгосын Засгийн газар хүнийрхсэнгүй. Эргэлзэж тээнэгэлзэлгүйгээр монгол бүсгүйн Startup-ыг дэмжин санхүүжилт олгосон нь солонгосын Засгийн газраас тавьдаг бүхий л стандартыг 100 хувь хангасан бүтээгдэхүүнийг солонгосын ард түмэн ч гэсэн хямд өртгөөр худалдаж авах боломжтой гэж харсных. Яагаад гэхээр солонгост яг ийм чанартай бүтээгдэхүүнүүдийг гурав дахин илүү үнээр зах зээлд борлуулдаг аж.
Peak.mn сайт “Эрүүл мэнд” буландаа “MeCare” эко ногоон хоолыг бүтээсэн, солонгосын зах зээлд амжилттай бизнес эрхэлж яваа монгол бүсгүй Н.Энхтунгалагийг онцолж байна.
“Монголд хавдартай хүнд идүүлэх зүйл олддоггүй юм билээ”
Дотнын хүн маань ходоодны хорт хавдар туссан юм. Тэр үед би монголоос идэх зүйл хайгаад олоогүй. Хавдар судлалын эмнэлгээс уургийн агууламж өндөртэй бүтээгдэхүүн идүүлэхийг зөвлөсөн. Гэсэн ч би “Уургийн агууламж өндөртэй энэ бүтээгдэхүүн идээд л болчих юм уу?”, “Өөр зүйл хэрэглэх хэрэгтэй шүү дээ” гэж бодсон. Ингээд нэмэлтээр идэж болох зүйл хайсан ч монголоос олоогүй. Эмзэглэмээр, гомдмоор ч юм шиг. “Энэ хүмүүсийг юу ид гэж байгаа юм бол?” гэж гайхах мэдрэмж төрж байв.
Солонгос хүмүүс нэмэлт бүтээгдэхүүнийг өдөр тутамдаа хэрэглээд сурчихсан байдаг. Монголчууд маань үүнийг мэдэхгүй байгааг хараад би “Ерөөсөө л ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэе” гэсэн сэтгэлээр судалгаагаа хийж эхэлсэн.
Солонгост 60 настай хүн залууханд тооцогддогийн учир…
Хамгийн түрүүнд мэдрэгддэг үр дүн гэвэл, хоол шингэхгүй, ходоод эвгүй хүнд болох үед уухад маш сайхан хөнгөн мэдрэмж төрдөг. Цээж хорсохгүй болно. Өтгөн гарахгүй үед нэг ширхэгийг уучихад жоохон байж байгаад л хүндэрчихнэ. Тэгсэн хэрнээ учиргүй гүйлгээд зовоогоод байхгүй.
Солонгост энэ төрлийн бүтээгдэхүүний 28 хоногийн хэрэглээ нь 230 мянган вон гэдэг. Энэ нь монгол мөнгөөр 600-700 мянган төгрөг болдог юм. Ийм өндөр үнэтэй байвал өвчнөөс сэргийлэх нь байтугай өвдчихсөн хүн ч аваад хэрэглэхэд хэцүү шүү дээ. Тэгэхээр, “Хэрхэн монгол хэрэглэгчдэд тохирсон хямд үнээр үйлдвэрлэх вэ?” гэдэг асуулт надад тулгарч байсан ч шийдэл олж чадсан.
2024 онд солонгосын Засгийн газарт төсөл бичихээр шийдлээ. Мэдээж, энэ маш хэцүү зүйл шүү дээ. Төслөө бичнэ, материалаа илгээнэ. Надтай адилхан маш олон хүн ингэж төсөл бичиж байгаа.
Тэнцсэн төслийн эзэд 1-2 удаа ярилцлагад орно. Ингээд эцсийн шатанд маш том тайзан дээр гарч, 20-30 шүүгчийн өмнө зогсоод төслөө танилцуулах бас л чамгүй байсан. Илтгэлээ солонгос хэлээр, маш цэгцтэй, чамбай тавих ёстой учир үүнд бэлдэхдээ их хугацаа зарцуулсан.
Ингээд бүх шалгуурыг давсан, хамгийн бахархалтай нь бүтээгдэхүүн маань солонгосын бүхий л стандарт, шаардлагыг хангасан байсан. Бүтээгдэхүүнд нийт 67 нэр төрлийн ургамлыг багтаасан. Нарийн ногоо, жимс жимсгэнэнээс гадна үр тариа багтсан. Үүнээс 14 төрөл нь эмийн ургамал. Эдгээрийг солонгосын Чичон хэмээх эмийн ургамлаараа хамгийн алдартай газраас авдаг.
Зарим хүн эко ногоон хоолыг маань хоолны хооронд нэмэлтээр хэрэглэдэг. Хоолноос авах амин дэмээ энэ бүтээгдэхүүнээс бүрэн авах боломжтой учир хоолны оронд хэрэглэсэн ч болно.
Солонгост 60 настай хүн үнэхээр залуу хүнд тооцогддог. Тэдний хөдөлмөрийн чадамж нь маш өндөр учраас залуучуудтайгаа зэрэгцэж ажиллаад л явж байдаг. Үүний шатгаан нь тэд залуугаасаа зөв хооллоод сурчихсан хэрэг. Хүнсний ногоог хоолондоо түлхүү хэрэглэдэг. Ялангуяа түүхийгээр нь. Дан мах идэх гэж байгаа бол хажуугаар нь заавал навч идэх жишээтэй. Гэтэл манай монголд эсрэгээрээ байна.
Өглөөний цай, өдрийн хоол, хүнсний нэмэлтийг орлож чадах ЭКО НОГООН ХООЛ
Өндөр настай хүмүүсийн шүд муудахаар дагаад хоолны шингэц нь хүртэл муудаж ходоод нь өвдөх шалтгаан болдог шүү дээ. Залуучууд маань өглөөний цайгаа уухгүй явж байна, завгүй, ачаалалтай амьдралаас болж өдрийн цайгаа алгасч байна. Ийм байдлаасаа салах хэрэгтэй гэдгийг хүн бүр маш сайн мэддэг. Тиймээс эко ногоон хоолноос нэг уутыг бүлээн усанд найруулаад л бүгдээрээ уух боломжтой шүү гэдгийг хэлмээр байна. Бас өдөр тутамдаа ногоо хэрэглэж заншъя. Бүгдээрээ эрүүл байцгаая.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.