Цэдэнбалын Цэрэндолгор
12 сарын 21, 2023
Сингапурт хүүхдийг электрон тамхины донтолтоос сэргийлэх ажлыг идэвхтэй эхлүүлжээ.
Хэрвээ сургуулийн орчинд сурагчид электрон тамхи татаж байгаад баригдсан тохиолдолд сахилгын арга хэмжээ авах журам гаргасан байна. Мөн энэ тохиолдолд эцэг эхэд нь мэдэгдээд зогсохгүй сургуулийн эрүүл мэндийн багийнханд мэдэгдэх журамтай. Үүний дараа тухайн хүүхдийг электрон тамхинаас гаргах хөтөлбөрт хамруулах юм.
Сингапурт нэвтрүүлэхийг хориглосон хориотой барааны жагсаалтад электрон тамхи багтсан байдаг.
Иймээс тамхи татах мэдрэмжийг төрүүлэх агууламж, дүрс хэлбэртэй бүх төрлийн бүтээгдэхүүнийг импортлох, түгээх, борлуулах, борлуулахыг санал болгохыг хориглодог.
Хууль зөрчсөн этгээдэд 2000 ам. доллар хүртэлх мөнгөн торгууль эсхүл 6 сар хүртэлх хугацаагаар хорих ял эдлэх хэмжээний ял ногдуулдаг байна.
Эх сурвалж: CNA
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.