"Халтар царайт" киноны Стрелитад тоглон монголчуудын танил болсон жүжигчин бол Венесуэлийн жүжигчин Соня Элеонора Смит юм.

Соня Смит 1972 онд АНУ-ын Пеньселваны мужийн Филадельфи хотод төржээ. Жүжигчин ээжийнхээ нөлөөгөөр урлагийн амьдралыг эхлүүлсэн тэрбээр 12 настайгаасаа кинонд тоглож  эхэлсэн байна. 

Тэрбээр 20 гаруй кинонд тоглосон бөгөөд энэ жил "Mi familia perfecta" хэмээх адал явдалтай, инээдмийн кинонд тоглосон байна. "Халтар царайт"  кинонд тоглон Латин Америкийн орнууд төдийгүй Азид танигдсан жүжигчин болсон тэрбээр хэдхэн хоногийн өмнө 47 нас хүрчээ. 

Түүний нөхөр нь Мексикийн жүжигчин, сайхан залуу Габриел Поррас юм. Тэд "Олвидартэ Жамас" нэртэй 116 ангитай кинонд хамтран тоглосны дараа 2008 онд хуримаа хийсэн юм. Соня Смит одоо Миамид нөхөр, ээжийнхээ хамт амьдарч байна.