КОЙКА, НҮБХХ-тэй хамтран хэрэгжүүлж буй “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд МЗЭ-ийн гишүүн зохиолчдод хүний эрх, жендэрийн талаар ойлголт өгөх сургалт зохион байгууллаа.

Энэ үеэр сургагч багш Э.Энхчимэг “Жендэр ба хүйс”, “Жендэрийн хэвшмэл ойлголт”, Д.Мөнхчимэг “Олон улсын трэнд: Хэвлэл мэдээлэл дэх жендэрийн тэгш бус байдлыг халах нь” зэрэг сэдвээр хичээл орсон байна.

Хоёр дахь өдрийн сургалтад зорилтот бүтээл хийхээр сонгож авсан 15 зохиолч хамрагдав.

Уг сургалтыг утга зохиол судлаач, зохиолч Ц.Буянзаяа удирдаж, “Creative writing”, “Утга зохиолын шүүмж” сэдвээр лекц уншсан байна. 

Энэхүү сургалтад хамрагдсан зохиолчдын зорилтот бүтээлийг та бүхэнд цувралаар танилцуулж байна. Эдгээрээс шилдэг өгүүллэгийг  шалгаруулж, энэ сарын 19-нд болох “Утгын чимэг” наадмын үеэр үзэгч, уншигчдад хүргэх юм.