peak.mn
11 сарын 13, 2018
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбооны хүсэлтийн дагуу холбооны гишүүд болох бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ш.Ариунаа Монгол дахь эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар тоон мэдээлэл танилцуулж, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-гийн үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж буй талаараа санал, бодлоо хуваалцав.
Тухайлбал, тус холбоо ЖДҮХС-гаас төрийн өндөр, дээд албан тушаалтнууд зээл авсантай холбоотойгоор эмэгтэй бизнес эрхлэгчдийн дунд зээлийн хүртээмж нь ямар байсан талаар санал асуулга явуулахад:
Мөн тэдгээр бизнес эрхлэгчид нь үнэхээр төсөл нь шалгараагүй, санхүүжилт дууссан, эсвэл надад алдаа дутагдал байж гэж боддог байсан ч төрийн өндөр, дээд албан тушаалтнууд болон тэдний хамаарал бүхий иргэд олноор зээл авсан нь ийнхүү санал бодлоо илэрхийлж хэд, хэдэн шаардлага тавихад хүргэсэн талаараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хэллээ.
Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбооны гишүүд:
Эдгээр асуудлаар оёдлын, арьс ширний, эрүүл мэндийн зэрэг олон салбарт бизнес эрхэлж буй эмэгтэйчүүд санал хүсэлтээ хэлж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай ярилцав.
Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү:
Эх сурвалж: www.president.mn
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.