Төрөлх Чикаго хотынхоо Буллс багт ирээд буй Жабари Паркер №2 дугаар өмсөн тоглохоор сонгожээ. Түүний багтайгаа хийсэн гэрээ хоёр жилийн 40 сая ам.доллар байх бөгөөд гэрээний хоёр дахь жил нь багаас хамааралтай гэнэ.

Сүүлийн гурван жилд хоёр ч удаа өвдгөндөө мэс засал хийлгэсэн түүний хувьд энэ нь байж болох хамгийн боломжтой нөхцөл юм. Мөн үүний адилаар Буллс багийн хувьд ч гэсэн эрсдэл багатай ашигтай гэрээг хийж чадлаа гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.

Эх сурвалж: SPS