Gucci, Adidas брэндүүдийн хамтран гаргах 1600 ам.долларын шүхэр борооноос хамгаалахгүй

Л.Дэлгэрмаа
05 сарын 25, 2022

Gucci, Adidas брэндүүд хамтран ирэх сард худалдаанд 1329 фунт буюу 1600 орчим ам.долларын үнэтэй шүхэр гаргахаа мэдэгдсэн. Гэтэл уг шүхэр нарны туяанаас хамгаалах ч усны хамгаалалтгүй болохыг Gucci брэнд албан ёсны сайд дээрээ бичжээ. 

Үүнтэй холбогдуулан хүмүүс цахим платформуудаар бухимдлаа илэрхийлсээр байгаа юм. 

Тухайлбал твиттерт нэгэн хэрэглэгч "1600 доллараар авсан шүхрээ хэзээ ч ашиглахгүй гэдгээ бороо орох үед л мэдлээ гээд бодоод үз дээ" гэсэн бол өөр нэгэн хэрэглэгч “Хүмүүс тансаг зэрэглэлийн бараа худалдан авахдаа хэрэглээг нь огт боддоггүй” хэмээн шүүмжилжээ. 

 “Мөнгөгүй учраас хэн ч намайг энэ шүхрийг авахад ятгаж чадахгүй, мөнгөө хэмнэчихлээ” гэх зэргээр хошигносон нь ч байна. 

Gucci x Adidas umbrella costs more than Rs 1 lakh but doesn't stop the rain  - TechStory

Бээжингийн Caijing сэтгүүлд өгсөн тайлбартаа Gucci "Энэхүү шүхрийг өдөр тутамдаа хэрэглэхийг зөвлөөгүй." хэмээн тайлбарлаад "Цуглуулагчдын хувьд үнэ цэнэтэй, нэгэн төрлийн гоёл чимэглэлийн зориулалтаар ашиглах боломжтой" гэж онцолжээ. Шүхэр ирэх зургадугаар сарын 7-ны өдөр албан ёсоор худалдаанд гарах юм. 


Эх сурвалж: The Guardian

Холбоотой сэдвүүд

gucci загвар тренд addidas

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.