Загварын ертөнцөд онгод шинээ санаа, хуулбарлалтын хооронд маш нимгэн шугам байдаг. Загварын томоохон брэнд Zara, Dior нар нь жижиг брэндүүдийн уран бүтээлийг хуулбарласан хэмээн буруушаагдаж байсан тохиолдол цөөнгүй. 

Харин саяхан загварын Moschino брэндийг өөр артистийн санааг хулгайлсан гэж буруутгажээ.  Moschino брэндийн шинээр гаргасан загварын коллекц нь залуу загвар зохион бүтээгч Эдди Гимнесийн бүтээлтэй маш төстэй бөгөөд хуулбарласан гэдгийг нь няцаахын аргагүй ажээ. 

Лондонд төвтэй загвар зохион бүтээгч Эдди Гимнес "Moschino-ийн хамгийн сүүлийн коллекцыг үзээд урам маш ихээр хугалаа. Алдартай загварын брэнд Moschino миний бүтээлийг зөвшөөрөлгүйгээр хуулбарласан байна" хэмээн өөрийн цахим хуудсаараа мэдэгджээ. 


Байдлыг дордуулж байгаа нэг зүйл нь тэрээр жилийн өмнөMoschino-ийн нэгэн гишүүнтэй уулзан өөрийн дизайнуудыг танилцуулж байжээ. 

Түүний мэдэгдлийн дараахан Moschino-ийн уран сэтгэмж хариуцсан захирал, дизайнер Жереми Скот инстаграм хуудсаадаа дамжуулан няцаалт хийсэн байна. Тэрээр "Брэндийн шинэ коллекцийн сэдэл нь өмнөх коллекцийн ажлуудаас санаа авсан" хэмээн тайлбарлажээ. 

Доорх зургуудаас харьцуулан харна уу.

edzgimnes, Moschino


edzgimnes, Moschino

edzgimnes, Moschino

edzgimnes, Moschino

edzgimnes, Moschino

edzgimnes, Moschino